Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
С.Очирбат: Цөөнхийн бүлэг завсарлага авсан нь улс төрийн шалтгаантай

-НИТХ-аас МАН-ын гишүүд завсарлага авсан нь өөр шалтгаантай гэх юм. Хоёр намын бүлэгт үл ойлголцох асуудал үүссэн хэрэг үү?
-НИТХ-ын ээлжит бус чуулганаар газрын харилцаа, хот төлөвлөлтөд гарч байгаа зөрчлийг арилгах, цаашид хэрхэх вэ, хууль дүрмийг яаж мөрдүүлэх вэ гэх мэтийн чухал асуудал хэлэлцэх байлаа. Гэтэл МАН-ын гишүүд Засаг дарга Э.Бат-Үүлийг мөрийн хөтөлбөрөө оруулж ирэхээс нааш энэ асуудлыг хэлэлцэхгүй гээд шантаажлаад суучихлаа. Энэ бол зохисгүй үйлдэл.
Барилгын салбарт ноцтой осол аваар гарлаа, хүний эрдэнэт амь нас эрсэдлээ. Наймдугаар сарын 23-нд зөвшөөрөлгүй 63 барилга баригдаж байна гэдэг мэдээллийг гаргаж өгсөн. Тэгсэн атлаа НМХГ-ын дарга нь, “Бид хоёр сая төгрөгөөр торгохоос өөрөөр арга хэмжээ авах эрхгүй” гэж хэлж байгаа юм. Тэгвэл мэргэжлийн хяналтын байцаагч, даргад бүх эрх мэдэл нь байгаа. Харин тэд энэ арга хэмжээг авсан уу гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс бид энэ асуудлыг яаралтай хэлэлцэж, шийдвэрлэх хэрэгтэй гэж үзсэн. Харамсалтай нь, цөөнхийн бүлэг үүнийг зориудаар гацаагаад байна. Иргэдийнхээ санал бодлыг сонсч, “Иргэний танхим”-аар хэлэлцүүлж байж оруулж ирсэн. Хэлэлцүүлэгт МАН-ын гишүүд ч оролцсон. Ажлын хэсэгт МАН-ын төлөөлөгч Гантөмөр орж ажилласан. МАН-ыг эрх барьж байх үед ажиллаж байсан мэргэжлийн хүмүүс болох Ерөнхий архитектор, НМХГ-ын дэд дарга, газрын албаны дарга нар ч багтсан байсан.
-Тэгэхээр энэ асуудлыг 14 хоногийн дотор Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгаж дахин оруулж ирнэ гэсэн үг үү?
-Мөрийн хөтөлбөрийг 14 хоногийн хугацаанд оруулж ир гээд үүрэгдээд байдаг нь МАН-ын бүлэг биш л дээ. МАН-ын бүлгийнхэн “Манай баталсан төсвөөр танай бүлэг тоглоод байна” гэж хэлж байна билээ. Юу гэсэн үг вэ. Тэд баталсан төсвөө манайх гэж хэлэх эрхгүй. Төр захиргааны ажил тасралтгүй үргэлжлэх ёстой. Төсвийн тодотгол ярьж байгаа учраас дараагийн хурлаар үүнийгээ ярих нь зүйтэй гэж үзсэн. Гэтэл ийм бүдүүлэг аашилж байгаа нь улс төрийн шалтгаантай байж болох талтай. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр энд тэнд зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгынхаа ажлыг хаацайлах гэсэн оролдлого болов уу. Нөгөө талаар завсарлага авсан байдлаар цаг хожиж барилгын улиралд нэг хэсэг барилгаа үргэлжлүүлэн барих гэсэн оролдлого.
Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг оруулж ир гэж шаардаад байгаа нь сонин санагдаж байна л даа. Засаг дарга тодорхой асуудлыг “Иргэний танхим”-аар хэлэлцүүлээд шийдээд явж байгаа. Үүний үндсэнд мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна. Мөрийн хөтөлбөрөө боловсруулаад батлуулах нь зайлшгүй. Гэтэл тэд яагаад яараад байгааг би ойлгохгүй байна.
-Сонгуулийн үр дүнгээр АН үнэмлэхүй ялалт байгуулсан шүү дээ. Тэгэхээр заавал МАН-ын бүлгийн гишүүдийг харж, хүлээж суух бус өөрсдөө ирцээ бүрдүүлээд асуудлаа шийдвэрлэж болохгүй хэрэг үү. 14 хоног хүлээгээд нааштай үр дүн гарахгүй бол яах вэ?
-Бид үнэмлэхгүй олонхи болсон. Дангаараа байсан ч асуудлыг хэлэлцээд явах бүрэн боломжтой. Тэгэхээр бид 14 хоног гэдгийг ажлын хоногоор тооцох уу, хуанлийн хоногоор тооцох уу гэдгээ ярилцана. Иргэд оршин суугчдынхаа энэ асуудлыг ямар ч байсан шийдэхийн төлөө ажиллана.
-Завсарлагыг хуульд хамгийн дээд тал нь хэд хоногийн хугацаатай авах ёстой юм бэ?
-Дэгийн хуулиар завсарлага авах хугацаагаа заавал зааж өгөх ёстой. Хэд хоногийн хугацаатай завсарлага өгөх эсэх нь ИТХ-ын даргын асуудал. Тэгэхээр үүнийг Дэгийн хуулийн дагуу шийдээд явах боломж бий л дээ.
-Гэхдээ энэ асуудалд хэн буруутай вэ гэдэг нь бас чухал байх. Зөвшөөрөл өгөх төрийн байгууллага нь хүнд суртал гаргаж, гар хүндрүүлэхийг хүлээдэг байдлаас болж аж ахуйн нэгж, иргэд бизнесээ бодоод ажлаа эхлүүлдэг. Дараа нь зөвшөөрлийн баримт бичгээ хөөцөлддөг байдал бий болсон нь нууц биш боллоо?
-Өнгөрсөн арав хоногийн хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллага үнэн дүр төрхөө харуулчихлаа. Асуудлыг шийдвэрлэдэггүй нь тодорхой боллоо. Нөгөө талаас мэргэжлийн байгууллагууд захиалагчийнхаа аманд багтаж ажил хийдэг болж. Тухайлбал, зураг төсөл боловсруулдаг байгууллагууд. Зургийн байгууллагын тухайд “Би ийм норм стандартын дагуу л ажлаа хийнэ” гэж хэлдэг байх хэрэгтэй. Гэтэл тохирооны байдлаар хийдэг болсон байна. Ер нь, мэргэжлийн хяналтынхан мэргэжлийн зохицуулагч болж хувирчээ.
-Ингэхэд НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн үүрэгт ажлаа өгөхгүй гэж нэлээд гүрийсэн гэсэн. Үүнийг ямар байдлаар шийдэв?
-Л.Бямбасүрэн даргыг Засаг даргын захирамжаар ажлаас нь халах бус өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн болгож буулгасан. Нэг үгээр хэлбэл, Л.Бямбасүрэн дарга “Би энэ ажлаас өөрийн хүсэлтээр бууж байна” гэдэг өргөдлөө өгсөн байна билээ. Энэ бол хариуцлагаас зугтааж буй хэлбэр. Тэгэхээр ийм ноцтой зүйл болчихоод байхад хариуцлага тооцохгүй өнгөрч болохгүй. Дараагийн асуудал яригдах л ёстой.
Сүүлийн үед улс төрийн ажил МАН-аас шалтгаалдаг болж. Өчигдөр л гэхэд МАН-ын гишүүд УИХ-ын чуулгандаа ирээгүйгээс болж ээлжит бус хуралдааныг цуцалсан. НИТХ-ын МАН-ын бүлгийн гишүүд хурлаас 14 хоногийн хугацаатай завсарлага авснаас үүдэж нийслэлийн ажил нэг хэсэгтээ гацаанд орлоо.
НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Очирбаттай энэ талаар ярилцлаа.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл