Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нарт зааварчилгаа өглөө

Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нарт цахим зааварчилгаа өгч ажиллалаа.

Энэ хүрээнд Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Д.Баян-Эрдэнэ, Гамшгийн шуурхай удирдлагын газрын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир, мөн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Ганболд нар мэдээлэл өгсөн юм.​​​​​​​

Мөн Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч нарын удирдамжит төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг явуулсан тухай илтгэх хуудас болон улирлын тайланд дүн шинжилгээгээр илэрсэн нийтлэг дутагдлыг гаргахгүй байх зааварчилгааг өгсөн байна.

Энэ хүрээнд орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах  болон гал түймрийн улсын хяналтын /ахлах/ байцаагч нарын илтгэх хуудас, эрх зүйн баримт бичгийн боловсруулалтад анхаарах, барилгын зураг төсөлд хяналт хийх, барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комиссын бүрэлдэхүүнд орж ажиллахдаа анхаарах, хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг баримтжуулан гэрэл зургийг хавсаргах, төлөвлөгөөт хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг гүйцэтгэлийн хяналт шалгалтаар бүрэн арилгуулаагүй, арилаагүй зөрчилд ЗШШТХ, Зөрчлийн тухай хуулийн дагуу Прокурорын байгууллагад хянуулан шийтгэлийн арга хэмжээ тооцож ажиллахыг үүрэг болголоо.

Цахим зааварчилгааг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 110 байцаагчийг хамрууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

​​​​​​​

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан