Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Хөрөнгө, орлого нь хэт өссөн 20 албан тушаалтныг нарийвчлан шалгана

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 286 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 113 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 173 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 52 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 114 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 4 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 110 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.

Хөрөнгө, орлого нь хэт өссөн талаарх мэдүүлэг гаргасан 20 албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу холбогдох татвар, хураамжаа төлсөн эсэхэд хяналт хийлгэхээр Татварын ерөнхий газартай хамтран хяналт шалгалтын ажлыг хийж байна.

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, аж ахуйн нэгж, түүний харьяа хараат болон охин компани, нийт 74 хуулийн этгээдийн бүтэц, орон тоо, нийт ажилтнуудын ажлын байрны чиг үүрэгт дүн шинжилгээ хийхэд авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлтэй 329 албан тушаалтан байсан тул тэднийг Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамруулж, ХАСХОМ гаргавал зохих албан тушаалтнаар тодорхойлох чиглэлийг холбогдох төрийн байгууллагуудад хүргүүллээ.

1 Сэтгэгдэл
Төрд ажиллаад орлого нь нэмэгдсэн болгоныг шалгах хэрэгтэй. Хөрөнгийн эх үүсвэрээ тодохойлж чадахгүй хүн маш олон байгаа шүү. Хаянхярваа шиг хувалжнууд зөндөө байгаа. Тэд хахуул авна гэдэг чинь цаана нь авсан хахуулаас нь хэдэн зуу дахин их хохирол улсад учирсан байгаа. Тэрнийг нь ч гэсэн гаргуулах хэрэгтэй. Тэхгүй бол улс хохироод л үлдэнэ.
Хамгийн их уншсан