Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
“Алтанбулаг” авто замын боомт болон чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж үүрэг, чиглэл өглөө 

 Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 67 дугаар тушаалын дагуу ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулан цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг сонсож, аймгийн Онцгой байдлын газар болон шуурхай штабын үйл ажиллагаатай танилцсан юм.

Энэ үеэр коронавируст халдварын үеийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагын тогтолцооны систем, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, эм, эмийн хэрэгслийн нөөц, хангамжийн талаар мэдээлэл сонслоо.

 Мөн хилийн “Алтанбулаг” авто замын боомт болон чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж үүрэг, чиглэл өглөө гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан