Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Сайжруулсан түлшний борлуулалтын 600 цэг ажиллаж байна

Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн төсвийн орлогын биелэлтэд анхаарч ажиллахыг үүрэг болгосон бөгөөд одоогийн байдлаар хотын төсөв 17 тэрбум төгрөгийн тасалдалттай байгаа аж. Дүүргүүдээс Хан-Уул, Сүхбаатар дүүрэг төсвийн орлогын тасалдалттай, бусад дүүрэг төсвийн орлогын төлөвлөгөөгөө биелүүлсэн дүнтэй байна. Сайжруулсан түлшний 600 борлуулалтын цэг ажиллаж, өдөрт  дунджаар 3200-3800 тонн түлш борлуулж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах, жолооч нарын харилцаа хандлагад анхаарах  үүрэг өгсний дагуу давхардсан тоогоор 16 мянга гаруй тээврийн хэрэгсэлд цэвэрлэгээ, ариутгал  хийжээ. Авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж, нийтийн тээврийн үйлчилгээнд саад учруулсан 9005 тээврийн хэрэгсэл, автобусны зогсоол дээр зогссон 705 тээврийн хэрэгслийн жолоочид хариуцлага тооцжээ. Нийслэлийн хэмжээний төрийн албан хаагчдын нэгдсэн систем буюу ERP-гаар нийтдээ  8721 үүрэг даалгавар өгөгдсөнөөс 87 хувийн гүйцэтгэлтэй биелсэн гэсэн дүнг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга  танилцуулсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан