Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Цэцэрлэг, сургуулийн шугам сүлжээг доголдолгүй болгожээ

Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, нийслэлийн хэмжээнд 13 сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээг засварлаж дуусгахыг үүрэг болгосон. Тэдгээрээс Налайх дүүргийн 151 дүгээр цэцэрлэгийн гадна шугамын ажил тодорхой шалтгааны улмаас хийгдээгүй үлдсэн байна. Бусад цэцэрлэг, сургуулийн инженерийн шугам сүлжээг засварлаж дууссан байна.

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд хотын дулаан, ус хангамжтай холбоотой 11 удаагийн түр зогсолт бүртгэгджээ. Тэдгээрээс хамгийн хүндрэлтэй нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Оч гялс өргөө”  ОСАК-ийн хариуцсан шугамд доголдол гарч, бохир усыг машинаар зөөвөрлөхөд хүрснийг онцоллоо. Шугам сүлжээний доголдлоос үүдэн бохир ус авто зам руу хальсныг цэвэрлэж ариутгажээ. Шинэ насос тавьсан тул тус газарт  бохир дахин халихгүй гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байлаа. Цаашдаа нийслэлээс Яармаг чиглэлд тавьж буй  600-ийн шугам ашиглалтад орчихвол дээрх шугам сүлжээ асуудалгүй хэвийн ажиллах боломж бүрдэнэ гэдгийг мэргэжилтнүүд тодотгов.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан