Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэг, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Нийгмийн ажилтны систем”-ийг хөгжүүлж туршилтын байдлаар нэвтрүүлээд байна. Системийн хөгжүүлэлтийг програм хангамжийн Интерактив компани хариуцаж ажилласан. Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тус компанийн төлөөлөл болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж системийн ашиглалтын явц байдалтай танилцлаа. 
Нийгмийн ажилтнууд гэдэг бол айл өрхөд, гэр бүлийн гишүүдэд хүрч ажилладаг, бодит байдалд хамгийн ойр хүмүүс. Тэдний ажил үүргийн ач холбогдол өндөр. Нийгмийн ажилтнуудын ажлыг аль болох хөнгөвчилж, цаг хугацааг нь хэмнэж чадвал ажлын үр дүн, чанар, бүтээмж нэмэгдэнэ. Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад ч нөлөөлнө. Нийгмийн ажилтны цахим систем энэ зорилгод чиглэж байгаа. 
Системийг бүрэн дүүрэн ашиглаж эхэлсээр, нэгдүгээрт цааснаас сална. Бүртгэл, судалгаа, тайлан, архив гэсэн зузаан цаасан дунд цаг үрэх хэрэггүй болно гэсэн үг. 
Хоёрдугаарт, айл өрхийн, гэр бүлийн гишүүдийн мэдээлэл болон аливаа хэрэг зөрчил, хүчирхийлэл гарсан шалтгаан, нөхцөл байдлын үнэлгээг илүү бодитой гаргах нөхцөл бүрдэнэ. 
Гуравдугаарт, мэдээллийн нэгдсэн сантай болж, түүнд үндэслэн дүн шинжилгээ хийснээр нийгэм, гэр бүлд хандсан, хүчирхийллийг бууруулахад чиглэсэн дараагийн бодлого гаргах, шинэ зорилтоо харах боломжтой болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан