Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Энэ МАН-ынхан чинь ажил хийлгэхгүй нь л дээ
УИХ-ын ээлжит бус чуулганаар 2012 оны төсөвт тодотгол хийх, Орон нутгийн сонгуулийн хуулийг батлах гээд энэ л улс орны амин чухал асуудлуудыг хэлэлцэж байлаа. Харамсалтай нь УИХ-д МАН-аас сонгогдсон гишүүд хурал хаяад энэ бүхнийг гацааж орхив. Тэдний хэлж байгаа шалтаг нь өнөө л намын бүлэг байгуулах тухай.
Гэхдээ үүний цаана сонгуульд ялагдсанаас үүдээд улс төр, эдийн засгийн гол гол салбаруудад шургалуулсан өөрийн талын хүмүүс нь ажлаасаа чөлөөлөгдөж байгаад хорссон сэтгэл нуугдаж байгаа хэрэг. Монголбанкны ерөнхийлөгч, энэ намын нэг гол хүн Л.Пүрэвдоржийг нь халж оронд нь дэд ерөнхийлөгч байсан Н.Золжаргалыг томилох гэсэн нь эрх мэдэл, албан тушаалаас бууж үзээгүй МАН-ынхны эгдүүг хүргэсэн нь энэ. МАН-ынхан “Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа л хэлэлцэх ёстой. Өөр асуудал нэмж хэлэлцэх ёсгүй” гэцгээж байна.
Урьд нь УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал гээд өмнөх чуулганы  төгсгөлөөр баталдаг ч цагаа болоход өчнөөн олон асуудал нэмээд хэлэлцдэг байсныг энэ хүмүүс мартсан бололтой. Үнэхээр улс орны эрх ашгийн төлөөнөө гэнэт орж ирсэн чухал асуудлыг хэлэлцэх нь байтугай, ээлжит бус чуулган зарлан хуралдуулж болдгийг 20 жил завсар чөлөөгүй төр барьсан энэ намын гишүүд мэдэхгүй байна гэж үгүй л баймаар.
Улсын парламентыг томцуул нь ингэж гацаачихаад гараа салаавчлаад хэвтэж байхыг харсан нийслэлийн парламент дахь МАН-ын дүү гишүүд нь бас нийслэлийн ИТХ-аас завсарлага аваад гацааж орхив.
Тэд 14 хоног завсарлаж алжаалаа тайлах гэнэ. Хэлж байгаа шалтгаан нь “Нийслэлийн Засаг дарга мөрийн хөтөлбөрөө батлуулаагүй ажиллаж байна” гэнэ. Гэтэл нийслэл хотод тулгамдсан ямар олон асуудал байгаа билээ. М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нарын ашиг сонирхлоороо нэгдэж,  угсаа залгамжилсан хүмүүсийн гарын шүүр болсон нийслэл хотод шийдвэрлэх асуудал түмээрээ байна. МАН-ынхны хувьд Э.Бат-Үүл даргын мөрийн хөтөлбөрт ч гол нь биш, харин энэ зарлаад байгаа хуралдаанаар зөвшөөрөлгүй баригдаж байгаа өнөө олон барилгыг хэрхэх асуудал хэлэлцэх гэж байгаа нь л МАН-ынхны үүрийг нь хөндчихсөн хэрэг. Тэгээд ч нийслэлийн ИТХ дахь хэдэн толгойгүй нөхрийг, дээрх барилгуудыг барих  нууц “зөвшөөрөл” өгсөн М.Энхболд далдаас удирдаж, зааж зөвлөж байгаагаас биш хөөрхий тэр Д.Амарбаясгалан гэдэг нөхөр юугаа  мэдэх вэ дээ. Зүгээр л утсан хүүхэлдэй.
Ингэж цаг хожиж энэ хооронд багагүй ажил амжуулаад авах гэсэн л оролдлого болохоос биш УИХ-ын чуулганаар ч, нийслэлийн Иргэдийн хурлаар ч хэлэлцэх гэж байгаа  асуудлууд нь чухал гэдгийг энэ хүмүүс мэдэж байгаа.
УИХ-ын анхдугаар чуулганыг гацааж, нэг хоёр хоногоор ч болов саатуулан, шинэ Засгийн газар байгуулахад садаа болж энэ хоорондоо багагүй зүйл амжуулаад авсан шигээ одоо нийслэлийн хурлыг гацааж байгаад юу хийх гэж байгаа бол.
Юутай ч сонгогчдын итгэл хүлээж УИХ, нийслэлийн иргэдийн хуралд сонгогдчихоод хуралдаа суухгүй, ажил хийх гэсэн хүмүүсийн зам дээр бул хар чулуу болоод байгаа МАН-ын том жижиг гишүүдийг  олон түмэн нэг их таашаахгүй л байна даа.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан