Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
“Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт”-ыг зохион байгуулав

Төв аймгийн Онцгой байдлын газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны Иргэн, цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтран “Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт”-ыг зохион байгууллаа.​​​​​​

Сургалт гамшиг, ослын голомтод эмнэлгийн анхны тусламж үзүүлэх болон бусад бэртэл гэмтлийн үед үүрэг гүйцэтгэх алба хаагчдад мэдлэг олгох, тэдгээрийг чадавхжуулах зорилгоор танхим, дадлага хосолсон хэлбэрээр явагдсан юм.

 АНУ-ын Иргэн, цэргийн дэмжлэгийн бүлгийн дэд тэргүүн Эрнест Көүрри, Иргэн, цэргийн дэмжлэгийн бүлгийн ахлах эмнэлгийн зөвлөх Брайян Ёнг нар удирдан явуулж,  их хэмжээний цус алдалтын үед болон амьсгалын замын бөглөрөл, цусны эргэлтийн үед, нуруу, толгойны гэмтэл болоод осголтын үед үзүүлэх анхны тусламж сэдвүүдээр сургалт зохион байгуулж, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх мэдлэг чадварыг дээшүүллээ гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан