Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
“ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮНГИЙН ФОРУМД ОРОЛЦОВ

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацаас Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Австрали улсын элчин сайдын яамтай хамтран “Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөрийн үр дүн” форумыг зохион байгууллаа. 

Форумд Харицлагатай уул уурхай хөтөлбөрт нэгдсэн 16 байгууллагын төлөөллөөс гадна төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож хөтөлбөрийн зорилго, хүрэх үр дүнгийн талаар хэлэлцсэн юм.

Тус форумд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Стандарт үнэлгээний албаны дарга Х.Энхтуяа оролцож “Сайн дурын кодексийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, давуу талууд” сэдвээр илтгэл тавьлаа.  Илтгэлд дурьдсанаар, “Эрдэнэс Тавантолгой” ХК Хариуцлагатай уул уурхайн  сайн дурын кодексийг хэрэгжүүлэхээр 2020 оноос эхлэн таван бүлэг, 248 шалгуурыг өөрийн компанийн зүгээс тогтоож, үнэлгээ хийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Мөн Компанийн засаглалыг сайжруулах, нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлж өөрчлөлт сайжруулалт хийх, хүний эрх, тэр дундаа хөдөлмөрлөх харилцаатай холбоотой эрхийг хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй байх, олон нийтэд ил тод байх гэх мэт үндсэн чиглэлүүдэд шат дараатай арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байна.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан