Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Азийн хөгжлийн банкны мэргэжилтэн Арно Хекманнтай уулзлаа

Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд дэд бүтцийн зургаан төв байгуулах ажлын эхний шат амжилттай хэрэгжээд байгаа. Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй дээрх төсөл хөтөлбөр гурван үе шаттайгаар 10 жилийн хугацаанд хэрэгжинэ.

Төслийг амжилттай үргэлжлүүлж, санхүүжилтийг тасалдуулахгүй байх талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгчийн газрын хот байгуулалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн Арно Хекманнтай уулзлаа. Арно Хекманн “Хөтөлбөрийн үргэлжлэл болох орлогод нийцсэн "Ногоон орон сууцны төсөл" нь гэр хорооллыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Иргэдийн орлогод нийцсэн, ногоон орон сууц барьж, гэр хорооллын 100 га талбайг нүүрсхүчлийн ялгаруулалт багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, орлогын холимог бүрдэл бүхий оршин суугчидтай, эко орчин бүрдүүлэн хөгжүүлэхээр зорьж байна” хэмээсэн юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Төсөл хэрэгжүүлэх явцад үнийн өсөлт гарч санхүүжилтийн тал дээр зарим нэг асуудал үүссэн ч үүнийг шийдвэрлэхээр нийслэлийн удирдлагууд онцгой анхааран ажиллаж байгаа. Энэ бол нийслэл дангаараа шийдэх асуудал биш тул Сангийн яамтай хэлэлцээрийн түвшинд ажиллаж байна. Дэд төвүүд байгуулахын тулд зөвхөн дэд бүтэц, зам, барилга, байгууламж бариад зогсох биш, сургалтын төв байгуулж, ажлын байр нэмэгдүүлэх нь чухал юм” гэлээ.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан