Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
2022 онд баригдах орон сууцнуудын урьдчилсан төлөвийг яаралтай гаргахыг холбогдох дарга нарт үүрэг болголоо

Барилга, хот байгуулалтын сайдын 14 хоног тутамд хийдэг ээлжит шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанд яамны харьяа газар хэлтсийн удирдлагууд оролцож, өнгөрсөн 14 хоногийн хугацааны ажлын гүйцэтгэлээ тайлагналаа. Тайлант хугацаанд БХБЯ-ны харьяа газар хэлтсүүд жилийн ажлын гүйцэтгэлээ хянаж, тайлагнахын зэрэгцээ 2022 оны ажлын төлөвлөгөөгөө боловсруулж, ажиллажээ.

Тодруулбал бүх газар хэлтсүүд ажлын гүйцэтгэлээ хянаж, 2021 онд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудыг дүгнэж, үнийн индекс боловсруулан, магадлал хийж, тушаалуудын хэрэгжилтийг эцэслэн ажилласан байна. Мөн тус яам Газрын тухай багц хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газарт өргөн бариад байна.

2021 оны үлдэж буй хоногуудад жилийн эцсийн ажлаа шахаж, ирэх онд хэрэгжүүлэх бодлогын чанартай томоохон ажлууддаа анхаарч, ажлаа эрт эхлэх, 2022 онд 9 сумын төвийг шинэчлэх ажлын бэлтгэлийг хангах, аймгуудад хийгдсэн алдаатай зураг төлүүдийг хянаж засварлах, барилгын материал үйлдвэрлэгчид болон импортлогч нартай уулзаж, тэдний асуудлыг сонсож, дэмжин ажиллах, 2022 онд баригдах орон сууцнуудын урьдчилсан төлөвийг яаралтай гаргахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар холбогдох дарга нарт үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан