Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
"Омикрон хувилбар дотоодод бүртгэгдээгүй гээд тайвширч болохгүй"

Коронавируст халдварын шинэ хувилбар болох "Омикрон" вирусаас урьдчилан сэргийлэх, дотоодод тархахаас хамгаалах зорилгоор авч буй арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн салбарынхан зөвлөлдлөө.

Тухайлбал гадаадаас ирж буй иргэдээс авч буй хил дээрх түргэвчилсэн болон ПГУ шинжилгээнд илүү анхаарч алдаа гаргахаас сэргийлж бүх арга хэмжээг авч ажиллах, хил дээр авсан шинжилгээнд сөрөг гарч гэртээ 10 хоног тусгаарлагдах иргэдэд мэдээллийг сайн өгч 4 дэх өдөр нь авах шинжилгээг цаг тухай бүрт нь авч, хяналтаа нэмэгдүүлэхийг үүрэг болголоо.

Омикрон хувилбар дотоодод бүртгэгдээгүй учраас тайвширч болохгүй. Болзошгүй эрсдлээс хамгаалж нэн тэргүүнд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх дээр анхаарах нь чухал. Иймд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх чиглэлд зохих арга хэмжээ авч ажиллахаар болов.

Дельта вирусийн дэгдэлтийн үед авч байсан ор дэлгэлтийн арга хэмжээгээ сайжруулах замаар Омикрон хувилбар дэгдсэн нөхцөлд орыг хэрхэн дэлгэж, ямар арга хэмжээ авахаа төлөвлөж, нөөцөө бүрдүүлэх чиглэлд ЭМЯ-ны эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрыг анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

Учир нь АНУ, Англи зэрэг улсад Омикрон хувилбар нь Дельтагаас хэд дахин илүү тархалттай байгаа учраас бэлтгэл ажлыг маш сайн авах нь чухал юм. Дээрх үүрэг чиглэлийн хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлаа энэ 7 хоногтоо багтааж танилцуулахыг холбогдох байгууллагын удирдлагуудад Эрүүл мэндийн сайд С.Энхболд чиглэл болгосон гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан