Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Орон нутгийн сонгуулийн асуудлаар санал нэгдсэн гэв
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын дэд дарга С.Баярцогт нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын бүлгээс баримталж ирсэн бодлого, бүлгээр хэлэлцсэн асуудал,хуулийн төслийн талаар тайлагнасан юм. Ардчилсан намаас гол төлөв анхаарч байгаа ажил бол 2012 оны Төсвийн тодотголын төсөлтэй холбоотой хуулийн төслүүд гэлээ. МАН, “Шударга ёс” эвслийн бүлэгтэй хамтран орон нутгийн сонгуулийн тухай хуульд ойлголцлын зөрүүтэй саналуудаар зөвшилцөж санал нэгджээ. Гэхдээ нэг зүйл дээр санал нэгдэж чадаагүй аж. Энэ нь орон нутгийн сонгуулийг явуулах хэлбэр аж. АН-ынхны хувьд сонгуулийг холимог хэлбэрээр явуулна гэж байгаа бол МАН-ынхан сумын ИТХ-ын сонгуулийг мажоритар хэлбэрээр явуулах санал гаргажээ. Ингээд сэтгүүлчдийн асуултад АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат болон, УИХ-ын дэд дарга С.Баярцогт хариулт өгсөн юм.
-УИХ-ын чуулганы хуралдаанд ирц хүрэхгүй байгаагаас МАН бүлэг байгуулахгүй бол чуулганы хуралдаанд оролцохгүй гэсэн байр суурь илэрхийлж байна. Зөвшилцөлд хүрээд цааш явах боломж байхгүй юу?
-УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу 24 цагийн дотор шинээр сонгогдсон УИХ-ын даргад бүлэг байгуулах хүсэлтээ ирүүлэх ёстой. МАН-ын хувьд өгч чадаагүй. Хэрэв бүлэг байгуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрвөл хууль зөрчсөн үйлдэл болно. Тиймээс энэ гацаанаас гарахын тулд хууль санаачлах шаардлагатай байгаа юм. УИХ-ын дэгийн тухай хууль нь өөрөө Үндсэн хуультай зөрчилдөж байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд хандах хэрэгтэй. Өөр нэг хувилбар байдаг. Нэг нам нь олонхи болоогүй, эвслийн Засгийн газар байгуулсан, шинэ парламент байгуулагдах бүрт УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулж байхаар ярилцаж байгаа. Энэ мэт хууль санаачлахад зөвхөн ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх боломжтой болж байгаа юм. Одоо ээлжит бус чуулганаар зөвхөн УИХ-ын даргын захирамжаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэнэ гэж заасны дагуу дээрх асуудлыг хэлэлцэх боломжгүй болоод байгаа юм.
-МАН-ынхны яриад байгаа өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 21 мянган төгрөгийг өгөх асуудлыг дэмжиж болдоггүй юм уу. Энэ мөнгө иргэдийн амьдралд тус болж байсан нь судалгааны дүнгээс ч харагдаж байгаа шүү дээ?
-Иргэд нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. УИХ-аар хэлэлцээд байгаа төсөв бол ирэх оны төсөв биш шүү дээ. Энэ бол өмнөх Засгийн газрын үед хэрэглэж байсан төсвийн хууль. Баталсан төсөв маань хүрэхгүй байгаа учраас тодотгож байгаа юм. Иргэдэд өгөх мөнгөний тухайд гэвэл Хүний хөгжил сангийн мөнгийг өнгөрсөн долдугаар сард албан ёсоор зогсоосон. Иргэд бүрэн авч дууссан гэсэн үг. Үүний дараа нийгмийн хамгийн эмзэг хэсэгт халамжийн бодлогыг чиглүүлье гэж шийдсэн. Өнгөрсөн сонгуулиар ч тэр улс орон даяар явж байхад иргэдийн зүгээс хүүхдийн мөнгийг үргэлжлүүлсэн олгооч гэсэн санал гарч байсан. Хүүхдийн мөнгө бол хамгийнзөв бодлого байсан, энэ нь баялгийн тэгш хуваарилалт байсан гэдгийг хэлж байсан. Тиймээс өмнөх хуулиа үргэлжүүлэн хэлэлцээд явж байгаа юм. МАН-ынхны санал бол 2013 оны төсөвт суугаад явах боломжтой. Одоо бол 60 орчим тэрбум төгрөгөөр тодотгож хүүхдүүддээ өгөх юм.
-330 мянган төгрөгөө авч чадаагүй иргэд олон бий. Үүнийг олгоход хэдэн төгрөг шаардлагатай байгаа юм бэ?
-Амлалтын мөнгө болох нэг сая төгрөгтэй тэнцэх хувьцааг бэлэн мөнгөөр олгох ажил улс орон даяар хэрэгжсэн. Үлдсэн мөнгийг олгоход 113 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Тэгэхээр энэ мөнгийг олгох гэхээр мөнгө байхгүй болчихоод байна. Дээрээс нь 60 тэрбум буюу хүүхдэд олгох мөнгийг хаанаас олж өгөх вэ гэж чардайж байхад 21 мянган төгрөг өг гээд байж болохгүй ээ. Эдийн засаг санхүүгийн хувьд энэ мөнгийг өгөх боломжгүй байна л даа.
-Яагаад ийм их хэмжээний өр үүсэв. Өмнө нь энэ мөнгийг өгнө гэж байхдаа эрсдэлийг тооцоогүй хэрэг үү?
-Яагаад ийм байдал үүсэв гэхээр Хүний хөгжил санг дөрвөн эх үүсвэрээс бүрдүүлдэг байсан. Нөгөө талаас Тавантолгойгоос гарах нүүрсийг гадаадын зах зээлд гаргаж Хүний хөгжил санг бүрдүүлнэ гэж тооцож байв. Гэтэл дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаснаас ийм байдалд орчихоод байгаа юм. Мөн хөрөнгө оруулалтын гэрээнүүд хийгдэхээр 500 орчим тэрбум төгрөг урьдчилгаа орж ирнэ гэж 2012 оны төсөвт суулгасан юм. Энэ Тиймээс Засгийн газрын Хүний хөгжил сангийн хуульд өөрчлөлт оруулъя, түүндээ Засгийн газрын бондын санхүүжилтийг бий болгоё, хүүгийн зардлыг оруулъя гэсэн хуулийн төслийг өргөн барьсан. Гэтэл гишүүдийн гуравны хоёр нь байж хууль хэлэлцдэг учраас МАН-ынхан хэлэлцэхгүй гээд хойш тавьчихаад байгаа юм. Тэгэхээр орлогын эх үүсвэрт боломж бий, санхүүжилийн зохицуулалт хэрэгтэй байгаа юм.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл