Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх зорилтын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн нар өнөөдөр /2021.12.22/ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд “Төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн систем”-ээр дамжуулан “Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн цахим мэдээллийн нэгдсэн сан”-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаалтан нэвтрэх эрхтэй болж байна.

Тодруулбал, Хил хамгаалах ерөнхий газрын “Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн цахим мэдээллийн нэгдсэн сан”-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох эрх бүхий албан тушаалтан нэвтэрснээр шийдвэр гүйцэтгэгчдээс мэдээллийг шуурхай хүлээн авах, албадлагын арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Түүнчлэн төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох үйл явц шуурхай, улам боловсронгуй болохоос гадна бичиг хэрэг, шуудан холбооны зардал хэмнэгдэх зэрэг олон давуу талтай.

Тус арга хэмжээнд дээрх байгууллагын удирдлагуудаас гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, хурандаа Х.Ариунболд, тус газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Б.Дашдаваа, Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хурандаа Д.Мөнгөнжин, Цэргийн албаны зохион байгуулалтын дарга, хурандаа Ц.Батбаатар, Кибер аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа Ж.Ганбаяр нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан