Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
107 тусгай дугаарын үйл ажиллагаанд цогц системийг нэвтрүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл хүлээн авах 107 тусгай дугаарын мэдээллийн бааз, дэд бүтэц, программ хангамжийг сайжруулах, сэтгэл зүйч, ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцэх уулзалт өнөөдөр /2021.12.22/ боллоо.

Энэ үеэр 107 дугаарын үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний үр дүнг танилцуулах,  үйл ажиллагааг нь илүү боловсронгуй болгож цогц систем нэвтрүүлэх, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийг сайжруулах асуудлаар оролцогчид санал солилцож, хэлэлцлээ.

Уулзалтад тус яамыг төлөөлж Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга бөгөөд Төслийн захирал Л.Хосбаяр, Мэдээллийн технологийн газрын дарга бөгөөд Төслийн удирдах хорооны гишүүн Д.Ган-Эрдэнэ, тус яамны Мэдээллийн технологийн газар, ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн техник ашиглалтын хэлтэс, ЦЕГ-ын мэдээллийн технологи, холбооны төвийн мэдээлэл, технологийн хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын  харьяа Түр хамгаалах байр, Азийн хөгжлийн банк, төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх багийн төлөөллүүд оролцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан