Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
"Сая-Тонн-Сая Мод" хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх байгууллагуудад батламж гардууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн 180 сая ширхэг мод тарихаа батламжилсан. Энэ хүрээнд “Сая тонн - Сая мод” хөтөлбөрийг охин болон гэрээт, туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран хэрэгжүүлж эхлээд байна.

Хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, оролцогч байгууллагуудын оролцоог хангах талаарх зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд БОАЖЯ, ХХААХҮЯ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Зэвсэгт хүчний жанжин штаб, ХААИС-ийн эрдэмтэн судлаачид болон бусад байгууллагуудын төлөөлөгчид оролцов.

Мөн энэ үеэр“Сая тонн - Сая мод” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх аж ахуйн нэгж байгууллагууд батламжаа гардлаа. Энэ хүрээнд:

1.    “Тавантолгой төмөр зам” ХХК - 7.410.000

2.    “Тавантолгой түлш” ХХК - 2.850.000

3.    “Зүүнбаян төмөр зам” ХХК - 7.410.000

4.    “Гашуун сухайт авто зам” ХХК 2.850.000

5.    “Тавантолгой дулааны цахилгаан станц” ХХК - 7.410.000

6.    “Моннис майнинг” ХХК - 2.500.000

7.    “Хишиг Арвин Индустриал” ХХК -  2.500.000

8.    “Тавантолгой оператор түншлэл” ХХК - 2.500.000.

9.    “Ти Эн Түншлэл”, "Ти Ти Жи Ви Си Өү" ХХК -12.000.000

10. “МТАС Түншлэл”, "Монголиан Контракт Майнинг Сервис" ХХК - 1.800.000 ширхэг модыг тус тус тарьж ургуулах юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан