Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
“Хишиг өдөр” арга хэмжээний хүрээнд дадлага сургуулийг зохион байгууллаа

Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас Монгол Улсад “Гал түймэртэй тэмцэх” байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “Хишиг өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.

Онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, бие бүрэлдэхүүний ёс зүй, харилцаа хандлага, идэвх санаачлагыг нэмэгдүүлэх зорилготой тус арга хэмжээнд Онцгой байдлын газар, хэлтэс, гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид оролцсон юм.

Алба хаагчид  аж ахуй нэгж, байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлага зохион байгуулж, мэдлэг мэдээллийг нь дээшлүүллээ гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан