Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Гадаадаас ирэх иргэд тусгаарлах байрны төлбөрөө тухайн зочид буудалдаа тушаана

Гадаадын орнуудаас ирж байгаа иргэдийг коронавируст /Ковид-19/-ын мутацлагдсан хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор түр тусгаарлах байранд 3 хоног тусгаарлах шийдэрлэсэн. Ор хоногийн төлбөрийг 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй, 4-12 насны хүүхэд 50 мянга, 13-аас дээш насны иргэд 100 мянган төгрөг байхаар тогтоосон.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 20 тусгаарлах байр, зочид буудалд 1194 өрөө буюу 2191 орыг урьдчилан бэлтгээд байна.

Иргэд УОК-ын Нэгдсэн шуурхай штабын ажлын хэсгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн тусгаарлах байр, зочид буудалд тусгаарлагдах бөгөөд тусгаарлан ажиглах байрны төлбөрөө тухайн байрласан тусгаарлах байр, зочид буудалдаа тушаах юм.

Харин иргэд өөрсдийн сонголтоор ИБИС, Туушин, Кемпенский, Новотел зэрэг зочид буудалд тухайн зочид буудлын ханшаар төлбөрөө төлөх юм.

УОК-ЫН НЭГДСЭН ШУУРХАЙ ШТАБ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан