Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Үндэсний аврах бригад оны шилдэг алба хаагчдаа шалгарууллаа

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас 2021 онд бригадын дэвшүүлсэн зорилтыг ханган, үндсэн үүргээ амжилттай биелүүлж, хамт олноо тэргүүлсэн алба хаагчдыг шагнаж урамшуулаа.

Үндэсний аврах бригадын 2021 оны үйл ажиллагаагаа дүгнэх тайлангийн хуралд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг оролцож, бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүссэн юм.

Хурлын үеэр захирагч, хурандаа Д.Намсрай нийт бие бүрэлдэхүүнд бригадын баримтлах зарчим, ирэх оны үйл ажиллагааны зорилтууд, хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулан үүрэг чиглэл өглөө.

Гамшгаас хамгаалах үүргээ нэр төртэйгээр биелүүлж, шинэ төрлийн коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд идэвх, санаачлага гарган ажиллаж хамт олноо тэргүүлсэн 2021 оны шилдэг алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

 “Шилдэг салбар”-аар тээврийн салбар, “Шилдэг бүлэг”-ээр Эрэн хайх, аврах салбарын 2-р бүлэг, “Шилдэг офицер”-оор Сургалт соёл, хүмүүжлийн албаны мэргэжилтэн, ахмад Х.Сумьяа, “Шилдэг мэргэжилтэн”-ээр Эмнэлгийн албаны дарга-ерөнхий эмч, ахлах дэслэгч С.Даваацэрэн, “Шилдэг жолооч”-оор Тээврийн салбарын жолооч, ахлах ахлагч Б.Даваасамбуу, “Шилдэг холбоочин”-оор Холбооны бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Н.Шинэжаргал, “Шилдэг химичин”-ээр Химийн ажиллагааны салбарын химичин-аврагч, ахлах ахлагч Ч.Даажамба, “Шилдэг аврагч”-аар Эрэн хайх, аврах салбарын сургагч ахлагч, ахлах ахлагч П.Дэлгэрсайхан “Шилдэг хөгжимчин”-өөр Хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, ахлах ахлагч Ж.Тамир, “Шилдэг шүхэрчин”-ээр Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлах ахлагч Х.Эрдэнэсүх, “Шилдэг үйлчилгээний ажилтан”-аар Санхүү, үйлчилгээний албаны слесарь Ц.Мөнхбат нар шалгарсан юм.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Н.Нармандах,  Хууль зүйн албаны “Тэргүүний ажилтан”-аар Сургалт соёл, хүмүүжлийн албаны дарга, дэд хурандаа М.Мөнхөө, Хуулийн зөвлөх, өргөдөл гомдол хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Г.Батсүх,

Монголын Үндэсний Олимпын хорооны “Хүндэт тэмдэг”-ээр Бригадын ахлагч, тэргүүн ахлагч Ж.Баяртогтох, Санхүү үйлчилгээний албаны дарга, хошууч Д.Мөнхцэцэг, Эрэн хайх нохой албаны нохой сургагч, дэслэгч Д.Мөнх-Эрдэнэ, “Спортын мастер” цол тэмдгээр Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч С.Эрдэнэбилэг нар шагнагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан