Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэв
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар өчигдөр газрын тосны бүтээгдэхүүний бизнес эрхэлдэг хувийн хэвшлийнхнийг урьж, хамтарсан уулзалт хийлээ. Шатахуун импортлодог дотоодын томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзсан уг уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал болон бусад холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Газрын тосны бүтээгдэхүүний салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийнхний санал бодлыг сонсох нь уулзалтын зорилго байв. Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнэ бүрдэлтийн талаар үе үеийн Засгийн газар арга хэмжээ авч ирсэн ч тэдгээр нь түр зуурын аргацаах төдий хэлбэрээр явж ирсэн тул шинэчлэлийн Засгийн газрын зүгээс энэ асуудалд тодорхой алхам хийхээр тэдний санал бодлыг сонссон юм.
Уулзалтанд хувийн хэвшлийн 10 гаруй компаний төлөөлөл хүрэлцэн ирсэн байв. Шатахууны үнийн өсөлт, махны үнэ зэрэг иргэдэд хамгийн хүндрэл бэрхшээл учруулдаг асуудлуудад Засгийн газар анхаарлаа хандуулж байна гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглээд тусгайлсан уулзалт хийж байна гэдгээ ч тодотгосон юм. Хувийн хэвшилтэй төр засаг хамтрах ямар боломж байна, ярилцаж суугаад харилцан үүргээ хүлээх ёстой гэдгийг Засгийн газрын тэргүүн дурьдаад, тэдний санал бодлыг сонслоо.
Цаг үеэ олсон маш чухал уулзалт хийж байгаад талархлаа илэрхийлсэн хувийн хэвшлийнхэн олон асуудлыг хөндсөн. Тэд газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй, шатахууны асуудлыг төрийн түвшинд аваачих тусам асуудал үүсдэг, татварын зохицуулалтыг хамаагүй хийх нь хэр оновчтой байх, төр хувийн хэвшлийнхний хооронд итгэлцэл хэрэгтэй, улсын нөөцийн нэгдсэн газар байлгах нь хэр оновчтой вэ, явуулын иргэд энэ чиглэлийн бизнес хийж байгаа нь хор уршиг тарьж байна, энэ чиглэлийн бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд лиценз олгох ёстой, эдгээр компаниудад зээл олгохдоо дэмжлэг үзүүлж болохгүй юу гэх зэрэг олон санал хэллээ. Гэхдээ тэд цаасан дээр тодорхой санал боловсруулж оруулж ирээгүй байсан учир ирэх даваа гаригт тодорхой саналуудаа авч ирэхийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэг болголоо.
Шинэ Засгийн газар гарч ирлээ гээд огт өөр нөхцөл бүрдчихнэ гэж ойлгож болохгүй гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн уулзалтын үеэр дурьдаад, шийдэл хайж буй учир ийнхүү ширээний ард сууснаа ч онцолсон юм. Уул уурхайн сайдын ажлын албаны дэргэд Автобензин, дизелийн түлшний хангамж, дотоодын жижиглэнгийн үнийг тогвортой байлгах талаар санал боловсруулах ажлын хоёр ч хэсэг байгуулагдаад байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүн импортлох зөвшөөрөлтэй 17 аж ахуйн нэгж байдаг юм байна.

Д.Мөрөн
0 Сэтгэгдэл