Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Экс сайд Д.Хаянхярваа бантав
Энэ Хаянхирваа шорондоо явна л даа
Д.Хаянхярваа Сангийн сайд байхдаа 2012 оны долдугаар сарын 16-ны өдөр 156 тоот тушаал гаргажээ. Тушаалд орон тооны норматив тогтоохоор тусгажээ. Ерөнхий боловсролын сургууль, сурагчдын дотуур байр, хүүхдийн цэцэрлэгт ажиллагсдын орон тооны жишиг тогтоох аргачлалыг баталсан байна. Батасан өдрөөс эхэлж энэ тушаалыг дагаж мөрдөж, хяналт тавихыг Сангийн сайд Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал /тэрээр ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн/, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төсөв санхүүгийн асуудал хариуцсан нэгжийн дарга нарт даалгажээ. Дагалдах хавсралт хуудсуудад тийм байгууллагад тэр албан хаагчийг цомхотго хэмээн нарийвчлан тусгасан их л нягт нямбай туршаал байна. Түүний гаргасан эл тушаалын дагуу боловсролын салбарын 2700 албан хаагч ажилгүй болоод байгаа аж. Мэдээж, тушаал батлагдаад хоёр сарын хугацаа өнгөрсөн болохоор хэрэгжээд эхэлсэн байх ёстой. Ийнхүү 2700 хүнийг цомхотгож, санхүүгээ хэмнэхээр шийдсэн байж. Үүнийгээ экс Сангийн сайд Д.Хаянхярваа “Сангийн сайдаар ажиллах байхдаа энэ тушаалыг гаргасан. Санхүүгийн систем дэх Үндсэн хууль нь Төсвийн тухай хууль байдаг. Тиймээс энэ хууль улс орны төсвийн сахилга батыг сайжруулахад чиглэдэг тул өнөөдрийг хүртэл дэндүү задгай явж ирсэн нормативыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байсан юм” хэмээн тайлбарлав. Ийнхүү экс сайд бантан байж буруугаа хүлээв. Хамгийн сонирхолтой нь, энэ тушаалыг минь яаралтай цуцлаад өгөөч гэж Ерөнхий сайд Н.Алтанхуягт албан бичиг явууллаа гэсэн.
Түүнтэй хамт БСШУ-ы сайд асан Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан нар хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Тэд батлагдаад гарчихсан хууль биш сайдын тушаал учраас БШУ-ы сайд, Сангийн сайд нар зөвлөлдөж урьдын байдалд нь оруулахгүй ч гэсэн аль болох эвтэйхэн өөрчилж өгөхийг хүсч, 2013 оны төсөвт тусгахыг гуйв.

Сангийн сайд асан Д.Хаянхярваагийн гаргасан энэ тушаал эргээд хэл ам татлаад эхлэхээр “Юу билээ, яасан билээ” гэж нягталж харсан бололтой юм. 2700 хүний ажил, нийгмийн асуудал, тэдний ард олон хүний амьдрал ахуй хэцүүдэх нь гэж МАН-ын гишүүд ихэд санаа зовниж байлаа. Хөвсгөл аймгийн 120 багш, ажилтан ажилгүй болох нь гэсэн мэдээлэл ирсэн тулдаа асуудал сөхөгдсөн ч байж магадгүй. УИХ-ын сонгуульд ялагдаад байсан МАН-ын Засгийн газрын хамгийн чухал салбарын сайд өнгөрсөн долоо хоногт ийнхүү өөрийгөө ямархуу байдалтай ажиллаж байснаа илчлэв. Тушаал гаргасан ц аг хугацааг харахад л сайд нар яаж ажиллаж байсныг тайлбарлахад илүүц биз ээ. Сонгуульд ялагдсан, наадмын дараах үе байсан болохоор эрхэм экс сайд шийдвэрээ нягталж үзээгүй ч юм бил үү.
Ямар ч байсан Сангийн сайд асан Д.Хаянхярваагийн нэг алдаанаас болж боловсролын салбарын 2700 ажилтан, багш сурган хүмүүжүүлэгч өдгөө ажилгүйчүүдийн эгнээнд элсчээ гэсэн үг юм. Халамжийн хавтгайрсан бодлогоо сонгуулийн өмнө амжиж хэрэгжүүлэх гэж Архангай, Дархан-Уул, Өвөрхангай аймгийн иргэдэд “Хүний хөгжил сан”-гийн мөнгө болох 660 мянган төгрөг түрүүлж олгосон гол буруутан Д.Хаянхярваа болоод байсан. Тэр шуугиан намжиж амжаагүй байхад дараагийн дуулианаа өөрөө зарлан байж эхлүүллээ. Энэ нь магадгүй С.Батболдын Засгийн газрын алдаатай шийдвэрүүдийн нэг нь байж ч болох. Түүний араас “Би сайд байхдаа ийм тушаал гаргачихсан чинь...” гэх өөр экс сайд нар ч гараад ирэх вий дээ гэхээс айцгааж байна. Уг нь, нэг талаас алдаагаа засах гэсэн түүний зоригийг нь үнэлмээр. Гэвч цомхотгол хийх талаар танхимын сайд нартайгаа зөвшилцдөггүй, толгой мэдэн шийдвэр гаргадаг байсан нь харагдана. Шинэ Сангийн сайд энэ мэт шийдвэрүүдийг нь мэдээд илчлэхээс өмнө гэж өөрсдөө дуугарсан ч байж болох. Ер нь, тэгээд нэг салбарт шинэ дарга ирэхээр өмнөхөө үгүйсгэж, алдаа оноотой шийдвэрүүдийг нь нягталж, өө сэв хайж байдаг хойно ингэсэн нь хавьгүй дээр сонголт ч байсан биз. МАН-ынхан ингээд л өөрсдийгөө илчилж, муугийн жишээгээр дуудуулах зүйл хийгээд байхад өрсөлдөгчид нь яаж чимээгүй суух билээ. Ирэх оны төсөв хэлэлцэх үеэр ч түүгээр ганц сайн жишээ болгох байлгүй.
Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг гэдэгсэн. Д.Хаянхярваагийн араас ямар сайд асан амаа хөлдөөх юм бол доо.

Т.Цэлмэг
0 Сэтгэгдэл
2012.09.18