ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Орон нутгийн сонгуулийн бэлтгэл эхэлчихэв үү

2000 оноос хойш завсаргүй төрийн эрхб арьсан МАН өнгөрсөн хаврын УИХ-ын сонгуулиар ялагдал хүлээж засгийн эрх Ардчилсан намд шилжсэнээс хойш анхны орон нутгийн сонгууль болох гэж байна. Дунд доод шатанд бол МАН ээлж халаагүй 20 жил ялж, эрх барьсан юм.
УИХ-аар хэлэлцэж байгаа Орон нутгийн оснгуулийн хуулийг МАН гацааж, бойкотолж саатуулах гэж элдвээр оролдсон ч АН олонхиор түрээ барин санасандаа хүрч өөрчлөн баталсан учир МАН-ынхан аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрээд байна.
Одоо МАН-ын ганцхан хүсэл нь орон нутгийн сонгуульд ялж, дунд доод шатанд эрх мэдлээ хадгалж үлдэн шинэ төр, үиэнчлэлийн Засгийн газрын гаргасан шийдвэр, хэрэгжүүлж байгаа бодлогыг аль болох царцаах, хэрэгжүүлэхгүй байх, гацаан олон түмэнд буруу ташаа мэдээлэл хүргэх явдал болж байна. Ийм ч учраас өнгөрсөн амралтын өдөр МАН-ын нийслэлийн анхан шатны байгууллагуудын удирдах ажилтнуудын уулзалт зохион байгууллаа. Энэ зөвлөгөөнөөр орон нутгийн сонгуульд бэлтгэх тухай ярьсан нь нууц биш. Мэдээж одоохондоо МАН-аас томилогдсон хүмүүс төрийн байгууллагын дунд доод шатанд ажиллаж байгаа болохоор энэ л хүмүүсээ ашиглаж Орон нутгийн сонгуульд орно. Ардчилсан хувьсгал ялснаас хойшхи 20 жилд МАН энэ л хүмүүстээ найдаж энэ л хүмүүсээрээ сонгуулийн булхай луйвар хийж “ялж” ирсэн болохоор уулзалт цуглаан бүрээр энэ л тухайгаа ярьж, яаж сонгуулиар эрх мэдлээ хадгалж үлдэх вэ, улмаар ирэх дөрвөн жилд Монгол төрийн ажлыг яаж гацаах вэ гэдгээ л ярьсан байж таарах нь.
Дүүрэг, хороодын дарга нарын ихэнх нь МАН-ын гишүүн байгаа нь энэ намын хувьд ёстой л тэнгэрийн хишиг. Тэд сонгуулийн нэрсийн жагсаалт гаргахдаа амигүй албат гаргаж ирэх, нас барсан хүмүүсийг босгох, өөр өөрийн дүүрэг хороондоо шинэ шинэ орон сууц “бий болгож” иргэд нэмэх, иргэний бичиг баримт хуурамчаар бичих, сонгуулийн байгууллагад орсон нь санал тоолох ажлыг будлиантуулах, саналын хуудсыг хүчингүй болгох гээд түмэн янзын арга хэрэглэж намаа ялуулдаг. Тэгээд хөөрхий албан тушаал, орон сууц, машин, хэдэн төгрөгөөр шагнуулах нь шагнуулж, зарим нь дөрвөн жил зээл тусламж хүртэх эрхтэй болдог.
Гэхдээ энэ хүч бололцоогоо бүрэн дүүрэн ашиглахын тулд МАН орон нутгийн сонгуулийг хуучин тогтолцоогоор, санал тоолох автомат машин ашиглахгүйгээр явуулъя гэж хэчнээн зүтгээд бараагүй болохоор урьдын хуучин арга барилаараа луйвар хийхэд нэлээд хэцүү болсон нь ойлгомжтой.
Одоо тэдний хэрэглэх хамгийн эхний арга нь шинэ төр, шинэчлэлийн Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээг аль болохоор гутаасан суртал нэвтрүүлгийг өргөн хүрээтэй явуулах. УИХ-ын даргыг томилсон нь хууль бус, УИХ дахь МАН-ын бүлгийг хүлээн зөвшөөрөөгүй нь хууль бус, гэр хорооллыг орон сууцжуулах нь буруу, замын түгжрэлийг бууруулах нэрийн дор машиныг дугаараар нь хориглож байгаа нь хүний эрхийг зөрчсөн хэрэг, яамдын тоог нэмсэн нь өөрсөддөө албан тушаал бий болгосон явдал.......гээд л ярьж эхэлнэ.
Одоо дунд доод шатанд аман сурталчилгаагаа ингээд эхэлүүлчихлээ. УИХ-ын ээлжит бус чуулган завсарлангуут УИХ-д сонгогдсон гишүүд нь тойрог тойрогтоо ажиллаж ёстой л шинэ төрийг муу хэлэн амаа цангатал ярина.
Юутай ч алдагдсан эрх мэдлийнхээ хагасыг ч болтугай хадгалж үлдэхийн тулд МАН орон нутгийн оснгуулийнхаа сурталчилгааг ийн эхэлж байна. Одоо дараагийн намууд нь бас бэлтгэлээ базааж эхэлнэ дээ.

Х.Өлзийбаяр
0 Сэтгэгдэл