Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг ярьж байна
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн байна.. Хуулиараа УИХ-аас дөрвөн хүний нэрийг санал болгох ёстой, харин төрийн бус байгууллагуудаас санал болгосон хүний нэрс 29-д хүрсэн. Эдгээрээс шигшээд Монголын зохиолчдын эвлэлийн тэргүүн Г.Мөнхцэцэг, “Боролдой” студийн захирал, УИХ-ын даргын зөвлөх Б.Мягмар, Бөхийн холбооны ерөнхийлөгч н.Нямдорж, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Амгаланбаатар, гавьяат тамирчин Ц.Шаравжамц, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, н.Бадар-Ууган, “Нээлттэй нийгэм форум”-ын Ц.Ганболд, Төрийн шагналт зохиолч Б.Догмид нарын нэрс тунаж үлдээд буй аж. Гэхдээ МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хурлаар  “Боролдой” студийн захирал, УИХ-ын даргын зөвлөх Б.Мягмарыг санал нэгтэй дэмжсэн байна. Б.Мягмар  УИХ-ын сонгуулиар “Шударга ёс” эвслийн PR –ыг гардан хийсэн нь ийн дэмжлэг авахад нөлөөлсөн бололтой. Мөн “Нээлттэй нийгэм форум”-ын Ц.Ганболдын хувьд МҮАН-ын дарга М.Энхсайхантай их ойр ажилладаг болохоор дэмжлэг авсан байна.  
Гэхдээ “шударга ёс” эвслийн бүлэг АН-ын бүлэгтэй саналаа нэгтгэнэ.
Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн 15 гишүүнээс наймынх нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул шинээр томилох болоод байгаа юм.  Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хоёр, Засгийн газраас мөн хоёр хүнийг тус бүр нэр дэвшүүлээд байгаа бол УИХ-ын зүгээс санал болгох дөрвөн нэр дэвшигчийг ярилцаж байж сонгох юм.  

Д.Мөрөн
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан