Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын 300 гишүүн МАХН-д элслээ
МАН-ын 300 гишүүн хуучин угшил болох МАХН-д буцан орж батлахаа гардаж авлаа. Намын батлах гардуулах ёслолын ажиллагаанд МАХН-дэд дарга, УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, МАХН-ын нарийн бичгийн дарга УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, Л.Цог, О.Баасанхүү нар оролцсон юм.
МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, манай гишүүд ямар нэгэн байдлаар шинээр элссэн зүйл байхгүй ээ. Харин МАХН-ынхаа уугуул үнэмлэхээ гишүүнчлэлээ сэргээж байна. Би гишүүнчлэлээ сэргээсэн хүмүүсийн өргөдлийг харж байхад 60-70 хувь нь залуучууд байсан. Бусад гишүүдийнхээ түүчээ нь болж ирсэн эдгээр хүмүүсийн араас маш олон гишүүд маань ирж гишүүнчлэлээ сэргээнэ гэдэгт би итгэж байна. МАХН болвоос УИХ-д 11 суудалтай, бүлэгтэй, засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан Монголын ард түмнийхээ итгэлийг хүлээсэн улс төрийн том нам. Энэ нам чинь та бүхнийгээ халуун дотноор хүлээн авч байна гэв.
Гишүүнчлэлээ сэргээж буй МАН-ын гишүүдийн тухайд МАХН нь үзэл баримтлалын хувьд ялгаагүй, түүхэн тодорхой хугацаанд нэг улс төрийн хүчинд харьяалагдаж байсан болон жирийн гишүүд ард түмнээ байнга сонсож, гишүүд, дэмжигчидтэйгээ нягт хамтран ажиллаж байгаа зэргийг харгалзан үзэж, одоогийн МАН-ын удирдлагууд нь гишүүд дэмжигчдээсээ хол алслагдсан, дотоод ардчилалгүй зэрэг байдлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн энэхүү аянд нэгдэж байгаа юм.
МАН-ын бага хурлын гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн, хуулийн дагуу улс төрийн намын харъяаллаас түдгэлзэн төрийн албан хаагчаар ажиллаж  байсан МАХН-ын гишүүд, Нийслэл, Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгчид, тухайлбал Усны газрын дарга Батбаяр, МАН-ын Ёс зүйн хорооны гишүүн О.Даваасүрэн, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны гишүүн Дашдорж нарын МАН-ын жирийн гишүүдийн төлөөлөл болсон нийт 300 шахам хүн оролцож, уугуул намынхаа харъяалал бүхий  гишүүнчлэлээ сэргээлээ.

Үүнээс олны танил хүмүүсээс дурьдвал:

З:Батбаяр (ёс зүйн хорооны гишүүн асан, МАСОХ-ны дэд ерөнхийлөгч асан)

П.Хангал (НИТХ-ын тэргүүлэгч, намын бага хурлын гишүүн)

О.Даваасүрэн (ёс зүйн хорооны гишүүн, нийслэлийн НХ-ын гишүүн)

Ц.Чулуун (СБД-ийн намын хорооны дэд дарга асан, ННХ-ны гишүүн, СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч)

Н.Хишигдорж (СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч, СБД-ийн МАН-ын хорооны гишүүн)

Бурмаа (СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч)

Т.Хандмаа (СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч, СБД-ийн МАН-ын хорооны гишүүн)

Я.Дашдорж (ХУД-ийн МАН-ын хорооны гишүүн, НАМЗХ-ны тэргүүлэгч)

Д,Соёл-Эрдэнэ (СБД-ийн 14-р хороонд 2010-2011 онд дэд дарга, МАН-ын хорооны гишүүн)

Э.Мөнхзул (СБД-ийн 7-р хорооны дэд даргаар 2006-2011 онд ажиллаж байсан)

Г.Баянбаатар (СБД-ийн 18-р хороонд 2006-2011 онд дэд дарга)

Ц.Одонтуяа (СБД-ийн 16-р хороонд 2007-2009 онд дэд дарга)

Ш.Алтаншүр (СБД-ийн 15-р хороонд 2006-2011 онд дэд дарга)

Ц.Ганчимэг (СБД-ийн 8-р хороонд 2006-2010 онд дэд дарга)

Ш.Алтансувд (СБД-ийн 17-р хороонд 2009-2011 онд дэд дарга)

Н.Анхбаяр (СБД-ийн 5-р хороонд 2009-2011 онд дэд дарга)

Х.Баярмаа (СБД-ийн 11-р хороонд 2006-2009 онд дэд дарга) нарын 277 хүн албан ёсоор элсэж байгаагаа мэдэгдсэн юм.

Д.МӨРӨН
0 Сэтгэгдэл
Эрүүл зөв үзэл баримтлалтай,Эх оронч улс төрийн хүчин Монгол оронд үнэхээр үгүйлэгдэж байна шүү.
Хамгийн их уншсан