ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Г.Шийлэгдамба: “Усны” З.Батбаяр, НИТХ-ын төлөөлөгч асан П.Хангал нар МАХН-ын гишүүнчлэлээ сэргээлээ
-Гишүүнчлэлээ сэргээх ёслолд манай намын олон гишүүн, дэмжигч оролцлоо. Ер нь хэд хэдэн үе шаттай үйл ажиллагаа болох юм. Үүний эхлэл нь энэ гишүүнчлэлээ сэргээх ёслол. Энэ бол манай намд шинээр гишүүд элсч байгаа гэсэн үг биш. Хуучин манай намынх байсан хүмүүс л гишүүнчлэлээ сэргээж байгаа үйл явдал юм.
-Хэд хэдэн үе шаттай гэхээр дахиад ийм арга хэмжээ болж, өөр хүмүүс гишүүнчлэлээ сэргээнэ гэсэн үг үү?
-“Шударга сонголт-МАХН” уриан дор уугуул намынхаа гишүүнчлэлээ сэргээх аян өрнүүлж байгаа юм. Эхнийх нь арга хэмжээнд оролцсон хүмүүсийн дийлэнх нь залуучууд байж гишүүнчлэлээ сэргээлээ. МАН-ын Бага хурлын гишүүн, МАН-ын Ёс зүйн хорооны гишүүн, дүүргийн МАН-ын хорооны дэд дарга гэх мэт хүмүүс эдгээр 300 хүн дунд бий. Мөн улс төрийн намын харьяаллаас түдгэлзээд төрийн албанд ажиллаж байсан МАХН-ын гишүүд, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид ч гэсэн байлаа. Тухайлбал, Усны газрын дэд дарга байсан З.Батбаяр, НИТХ-ын төлөөлөгч асан П.Хангал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч байсан О.Даваасүрэн нарын хүмүүс гишүүнчлэлээ сэргээлээ. Дараагийн арга хэмжээ долоо хоногийн дараа болно.
-Долоо хоногийн дараа өөр хүмүүс гишүүнчлэлээ сэргээх үү?
-Тийм. Ерөнхийдөө энэ удаад залуучууд маань МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаа. Дараагийн ёслолд ч мөн адил залуучууд олноороо оролцоно. Долоо хоногийн дараа болох ёслолд ойролцоогоор 200-300 хүн оролцож гишүүнчлэлээ сэргээхээр болсон. Энэ “Шударга сонголт-МАХН” аян маань цаашлаад дүүргүүд, аймгуудад үргэлжлэнэ. Яагаад гэвэл аймаг, дүүрэгт МАХН-ын гишүүнчлэлээ сэргээх хүсэлтэй гишүүд маш олон байгаа. Ийм хүсэлтэй байгаагаа бидэнд ирүүлсээр байна. Тиймээс шат дараалсан арга хэмжээнүүд зохион байгуулах болно.
-УИХ-ын гишүүн байсан МАН-ын нэр бүхий хэдэн гишүүн танай намд элсэнэ гэж байсан. Д.Арвин, Р.Раш гэх мэт. Тэд хэзээ гишүүнчлэлээ сэргээх бол. Тодорхой болсон уу?
-Тэр талаар ярилцаж байгаа. Тусдаа яригдах байх.
-Орон нутгийн сонгууль болох өдрийг товлосон. Танай нам сонгуульдаа бэлтгэж байна уу?
-Бид маргааш /өнөөдөр/ намын Гүйцэтгэх товчооны хурлаа зарласан. Хурлаар олон асуудал хэлэлцүүлэхээр оруулж байгаа. Орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох, намын дотоод бүтэц зохион байгуулалтыг шинээр батлах гэх мэтчлэн цаг үеийн асуудал хэлэлцэхээр болсон.
МАХН-д өчигдөр МАН-ын 300 орчим хүн гишүүнчлэлээ сэргээжээ. Энэхүү гишүүнчлэл сэргээх ёслолд МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, МАХН-ын нарийн бичгийн дарга, УИХ-ын дэд дарга Л.Цог, МАХН-ын дэд дарга, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар оролцлоо. Энэ ёслолын талаар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас тодрууллаа.

-Таны намын 300 орчин хүн гишүүнчлэлээ сэргээлээ. Орон нутгийн сонгууль ойртсон болоод хүчээ зузаатгаж байна уу?
-Гишүүнчлэлээ сэргээх ёслолд манай намын олон гишүүн, дэмжигч оролцлоо. Ер нь хэд хэдэн үе шаттай үйл ажиллагаа болох юм. Үүний эхлэл нь энэ гишүүнчлэлээ сэргээх ёслол. Энэ бол манай намд шинээр гишүүд элсч байгаа гэсэн үг биш. Хуучин манай намынх байсан хүмүүс л гишүүнчлэлээ сэргээж байгаа үйл явдал юм.
-Хэд хэдэн үе шаттай гэхээр дахиад ийм арга хэмжээ болж, өөр хүмүүс гишүүнчлэлээ сэргээнэ гэсэн үг үү?
-“Шударга сонголт-МАХН” уриан дор уугуул намынхаа гишүүнчлэлээ сэргээх аян өрнүүлж байгаа юм. Эхнийх нь арга хэмжээнд оролцсон хүмүүсийн дийлэнх нь залуучууд байж гишүүнчлэлээ сэргээлээ. МАН-ын Бага хурлын гишүүн, МАН-ын Ёс зүйн хорооны гишүүн, дүүргийн МАН-ын хорооны дэд дарга гэх мэт хүмүүс эдгээр 300 хүн дунд бий. Мөн улс төрийн намын харьяаллаас түдгэлзээд төрийн албанд ажиллаж байсан МАХН-ын гишүүд, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид ч гэсэн байлаа. Тухайлбал, Усны газрын дэд дарга байсан З.Батбаяр, НИТХ-ын төлөөлөгч асан П.Хангал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч байсан О.Даваасүрэн нарын хүмүүс гишүүнчлэлээ сэргээлээ. Дараагийн арга хэмжээ долоо хоногийн дараа болно.
-Долоо хоногийн дараа өөр хүмүүс гишүүнчлэлээ сэргээх үү?
-Тийм. Ерөнхийдөө энэ удаад залуучууд маань МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаа. Дараагийн ёслолд ч мөн адил залуучууд олноороо оролцоно. Долоо хоногийн дараа болох ёслолд ойролцоогоор 200-300 хүн оролцож гишүүнчлэлээ сэргээхээр болсон. Энэ “Шударга сонголт-МАХН” аян маань цаашлаад дүүргүүд, аймгуудад үргэлжлэнэ. Яагаад гэвэл аймаг, дүүрэгт МАХН-ын гишүүнчлэлээ сэргээх хүсэлтэй гишүүд маш олон байгаа. Ийм хүсэлтэй байгаагаа бидэнд ирүүлсээр байна. Тиймээс шат дараалсан арга хэмжээнүүд зохион байгуулах болно.
-УИХ-ын гишүүн байсан МАН-ын нэр бүхий хэдэн гишүүн танай намд элсэнэ гэж байсан. Д.Арвин, Р.Раш гэх мэт. Тэд хэзээ гишүүнчлэлээ сэргээх бол. Тодорхой болсон уу?
-Тэр талаар ярилцаж байгаа. Тусдаа яригдах байх.
-Орон нутгийн сонгууль болох өдрийг товлосон. Танай нам сонгуульдаа бэлтгэж байна уу?
-Бид маргааш /өнөөдөр/ намын Гүйцэтгэх товчооны хурлаа зарласан. Хурлаар олон асуудал хэлэлцүүлэхээр оруулж байгаа. Орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох, намын дотоод бүтэц зохион байгуулалтыг шинээр батлах гэх мэтчлэн цаг үеийн асуудал хэлэлцэхээр болсон.
Т.Цэлмэг
0 Сэтгэгдэл
























