ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
МАН нэг л биш ээ, яана даа
90 жилийн түүхтэй, 160 гаруй мянган гишүүнтэй хэмээдэг МАН нэрээ сольчихвол л шинэчлэл гэдэг тэр болно гээд байсан чинь, буурин дээр нь МАХН гэдэг нам гарч ирээд хоёр хуваагдаад УИХ-ын сонгуульд орж ялагдсан. Нэрээ сольсноос болж сонгуульд ялагдвал хариуцлагыг нь хар толгойгоороо хүлээнэ гээд байсан генсек У.Хүрэлсүх нь намын жагсаалтаар УИХ-д чимээгүйхэн орж суучихаад хүн зодоод явж байгаа.
Гэтэл нам хуваагдаж ялагдсаны шокноос эрх мэдэлтнүүд нь гарч амжаагүй байхад өнөөдөр МАН-аас 300 гаруй хүн гарч МАХН-д элсэх ёслол болов. Төв аймгийн Алтанбулаг суманд МАХН-ын зуут байгуулагдаж хурлаа хийлээ гэнэ.
МАХН-д элсэгчдийн дотор МАН-ын ёс зүйн хорооны гишүүн байсан, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч асан, одоогийн Усны хэрэг эрхлэх газрын дэд дарга З.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч байсан, Монголбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийн хүү Хангал нарын нэр нөлөө бүхий албан тушаалтан ч байгаа сураг дуулдана.
Энэчлэн МАХН парламентад суудалтай, Засгийн эрх барилцаж байгаа нам болохоор эднийг дагах хүмүүсийн цуваа цааш улам үргэлжлэхийг үгүй гэх газаргүй. Тэгээд ч энэ МАХН-д нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс хэд хэдэн удаа УИХ-д сонгогдсон Д.Тэрбишдагва, Сүхбаатар аймгийн “хадаастай гишүүн” Ч.Улаан нарын нэр хүнд бүхий, тухайн тойрогтоо сонгогчдын тахьдаг “бурхан” болсон хүмүүс байгаа нь хэдэн ч гишүүнийг араасаа дагуулахыг хэлж багцаалахгүй.
Нийслэл хот, бүх аймаг суманд МАХН-ын зуут, мянгат гээд анхан шатны байгууллагууд байгуулагдаж, энд нь МАН-ын яг хэдэн гишүүн гулсаж ороод байгааг МАН-ынхан үнэндээ тоолоогүй, бүр толгой нь эргэчихээд энэ дээгүүр л “МАН шинэчлэгдэж байгаа, манай нам 160 гаруй мянган гишүүнтэй, өдөрт таван мянган гишүүн шинээр элсч байгаа” гээд л сэтгэлээ хуурсаар байгаа. Үнэндээ сургуулийн захирал, багш нарт урамшуулал шагнал амлаж байж ангиар нь тууж ирээд “элсүүлж” байгаа тэр хүүхдүүдээс хэд нь цаашаа гэсэн сэтгэлтэйг ч анзаарч байгаа хүн байхгүй.
Хамгийн ноцтой нь ийм эгзэгтэй үед нэрээ сольж, дарга нараа сэлгэж “шинэчлэгдсэн” МАН-аас УИХ-д сонгогдсон 25 гишүүн нь сонгогчдынхоо итгэлийг удаа дараа хөсөрдүүлж хууль тогтоох дээд байгууллагын ажиллагаанд оролцох нь бүү хэл, харин ч садаа болон “ажлаа тасалсаар” байгаа. Энэ нь, одоо хуримтлагдчихаад байгаа олон бэрхшээл асуудлуудыг чинь өмнө нь яагаад шийдвэрлэхгүй байсан юм бол” гэж бодож, гайхаж, “Төр засаг шинэчлэгдэж байна”, “шинэ засаг овоо юм хийж магадгүй нь” хэмээн итгэл төрж байгаа олон түмний дургүйцлийг улам төрүүлж байгаа. Мэдээж өчнөөн жил толгой дээрээ залсаар, эд маань мэдэж л байгаа байлгүй гэж итгэсээр ирсэн зангаараа энэ хэдэн дарга нараа зөвтгөн “Хуралдаа суухгүй нь зөв”, “ Шинэ засгийн ажлыг гацаах нь зөв” гэж бодон залбираад сууж байгаа хүн байгаа л даа, үгүйсгэх аргагүй.
Харин аль нь олон байгааг энэ намын шинэ удирдлага, анхан шатны байгууллагууд нь судалж тооцож байгаа юм байхгүй. Угаасаа л олон түмэн, гишүүдийнхээ үгийг хэзээнээсээ сонсч сураагүй, бүхэнд л өөрсдийгөө хамгийн ухаантай нь гээд бодчихсон, хэдүүлхнээ ярьж байгаад л бүхнийг шийдэж ирсэн энэ намын удирдлагууд түүнийг мэдэхийг ч хүсэхгүй, өөрийнхөө зөв гээд бодчихсон явж байгаа.
Хэдэн дарга нар нь л сонгуульд ялагдсан сандралаасаа салж, олон жил зөөлөн суудалд сууж байснаа мартаж чадахгүй, Төрийн ордон дахь өрөөгөө голж, УИХ-д дэд даргатай болж чадаагүйдээ хорсч, “Яавал шинэ төрийн ажилд садаа болох вэ” гэсэн өнцгөөс бүхнийг харж, дороо анхан үшатны байгууллагууд нь хэдэн гишүүнээ хоног хоногоор алдсаар яваа нь намынхаа гишүүдийн итгэлийг алдаж, эгнээ нь сарнихад улам ташуур өгч байгаа хэрэг.
Одоо орон нутгийн сонгууль хоног хоногоор ойртож байгаа энэ үед сонгуулийг хэрхэн будлиантуулах, төрийн ажилд яаж саад хийхэв гэдэг хор найруулж байхын оронд намын шинэчлэлээ жинхэнэ ёсоор нь хийж энэ ажлаа намынхаа гишүүдийнхээ тоог яг үнэнээр тогтоох ажлаас эхэлбэл уг нь бодит ажил болохсон.
Дээрээ ялагдлаа хүлээж чадахгүй, учраа олохгүй будлиад, дороо итгэл алдарч салж нүүсээр байтал 90 жилийн түүхтэй МАН гэдэг улс төрийн том хүчин юу болох юм бол доо.
90 жилийн түүхтэй, 160 гаруй мянган гишүүнтэй хэмээдэг МАН нэрээ сольчихвол л шинэчлэл гэдэг тэр болно гээд байсан чинь, буурин дээр нь МАХН гэдэг нам гарч ирээд хоёр хуваагдаад УИХ-ын сонгуульд орж ялагдсан. Нэрээ сольсноос болж сонгуульд ялагдвал хариуцлагыг нь хар толгойгоороо хүлээнэ гээд байсан генсек У.Хүрэлсүх нь намын жагсаалтаар УИХ-д чимээгүйхэн орж суучихаад хүн зодоод явж байгаа. Гэтэл нам хуваагдаж ялагдсаны шокноос эрх мэдэлтнүүд нь гарч амжаагүй байхад өнөөдөр МАН-аас 300 гаруй хүн гарч МАХН-д элсэх ёслол болов. Төв аймгийн Алтанбулаг суманд МАХН-ын зуут байгуулагдаж хурлаа хийлээ гэнэ.
МАХН-д элсэгчдийн дотор МАН-ын ёс зүйн хорооны гишүүн байсан, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч асан, одоогийн Усны хэрэг эрхлэх газрын дэд дарга З.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч байсан, Монголбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийн хүү Хангал нарын нэр нөлөө бүхий албан тушаалтан ч байгаа сураг дуулдана.
Энэчлэн МАХН парламентад суудалтай, Засгийн эрх барилцаж байгаа нам болохоор эднийг дагах хүмүүсийн цуваа цааш улам үргэлжлэхийг үгүй гэх газаргүй. Тэгээд ч энэ МАХН-д нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс хэд хэдэн удаа УИХ-д сонгогдсон Д.Тэрбишдагва, Сүхбаатар аймгийн “хадаастай гишүүн” Ч.Улаан нарын нэр хүнд бүхий, тухайн тойрогтоо сонгогчдын тахьдаг “бурхан” болсон хүмүүс байгаа нь хэдэн ч гишүүнийг араасаа дагуулахыг хэлж багцаалахгүй.
Нийслэл хот, бүх аймаг суманд МАХН-ын зуут, мянгат гээд анхан шатны байгууллагууд байгуулагдаж, энд нь МАН-ын яг хэдэн гишүүн гулсаж ороод байгааг МАН-ынхан үнэндээ тоолоогүй, бүр толгой нь эргэчихээд энэ дээгүүр л “МАН шинэчлэгдэж байгаа, манай нам 160 гаруй мянган гишүүнтэй, өдөрт таван мянган гишүүн шинээр элсч байгаа” гээд л сэтгэлээ хуурсаар байгаа. Үнэндээ сургуулийн захирал, багш нарт урамшуулал шагнал амлаж байж ангиар нь тууж ирээд “элсүүлж” байгаа тэр хүүхдүүдээс хэд нь цаашаа гэсэн сэтгэлтэйг ч анзаарч байгаа хүн байхгүй.
Хамгийн ноцтой нь ийм эгзэгтэй үед нэрээ сольж, дарга нараа сэлгэж “шинэчлэгдсэн” МАН-аас УИХ-д сонгогдсон 25 гишүүн нь сонгогчдынхоо итгэлийг удаа дараа хөсөрдүүлж хууль тогтоох дээд байгууллагын ажиллагаанд оролцох нь бүү хэл, харин ч садаа болон “ажлаа тасалсаар” байгаа. Энэ нь, одоо хуримтлагдчихаад байгаа олон бэрхшээл асуудлуудыг чинь өмнө нь яагаад шийдвэрлэхгүй байсан юм бол” гэж бодож, гайхаж, “Төр засаг шинэчлэгдэж байна”, “шинэ засаг овоо юм хийж магадгүй нь” хэмээн итгэл төрж байгаа олон түмний дургүйцлийг улам төрүүлж байгаа. Мэдээж өчнөөн жил толгой дээрээ залсаар, эд маань мэдэж л байгаа байлгүй гэж итгэсээр ирсэн зангаараа энэ хэдэн дарга нараа зөвтгөн “Хуралдаа суухгүй нь зөв”, “ Шинэ засгийн ажлыг гацаах нь зөв” гэж бодон залбираад сууж байгаа хүн байгаа л даа, үгүйсгэх аргагүй.
Харин аль нь олон байгааг энэ намын шинэ удирдлага, анхан шатны байгууллагууд нь судалж тооцож байгаа юм байхгүй. Угаасаа л олон түмэн, гишүүдийнхээ үгийг хэзээнээсээ сонсч сураагүй, бүхэнд л өөрсдийгөө хамгийн ухаантай нь гээд бодчихсон, хэдүүлхнээ ярьж байгаад л бүхнийг шийдэж ирсэн энэ намын удирдлагууд түүнийг мэдэхийг ч хүсэхгүй, өөрийнхөө зөв гээд бодчихсон явж байгаа.
Хэдэн дарга нар нь л сонгуульд ялагдсан сандралаасаа салж, олон жил зөөлөн суудалд сууж байснаа мартаж чадахгүй, Төрийн ордон дахь өрөөгөө голж, УИХ-д дэд даргатай болж чадаагүйдээ хорсч, “Яавал шинэ төрийн ажилд садаа болох вэ” гэсэн өнцгөөс бүхнийг харж, дороо анхан үшатны байгууллагууд нь хэдэн гишүүнээ хоног хоногоор алдсаар яваа нь намынхаа гишүүдийн итгэлийг алдаж, эгнээ нь сарнихад улам ташуур өгч байгаа хэрэг.
Одоо орон нутгийн сонгууль хоног хоногоор ойртож байгаа энэ үед сонгуулийг хэрхэн будлиантуулах, төрийн ажилд яаж саад хийхэв гэдэг хор найруулж байхын оронд намын шинэчлэлээ жинхэнэ ёсоор нь хийж энэ ажлаа намынхаа гишүүдийнхээ тоог яг үнэнээр тогтоох ажлаас эхэлбэл уг нь бодит ажил болохсон.
Дээрээ ялагдлаа хүлээж чадахгүй, учраа олохгүй будлиад, дороо итгэл алдарч салж нүүсээр байтал 90 жилийн түүхтэй МАН гэдэг улс төрийн том хүчин юу болох юм бол доо.
Х.Өлзийбаяр
0 Сэтгэгдэл
























