Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
А.Бакей: Орон нутгийн сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчөөгүй
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас Орон нутгийн сонгуулийн тухай хууль, намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудалтай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
-Орон нутгийн сонгуулийн зардлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцлээ. 5.6 тэрбум шаардлагатай гэж байна. Энэ зардлын хэмжээг нягталсан уу?
-Сонгуулийн зардлыг нягталж, холбогдох мэргэжлийн хүмүүсээр шалгуулсан. Боломжтой хэмжээнд төлөвлөсөн гэж үзэж байна.
-Орон нутгийн сонгуулиар хяналтын тооллогыг хэрхэн явуулах вэ?
-Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр баталсан Орон нутгийн сонгуулийн тухай хуульд тодорхой тойргуудад түүврийн журмаар хяналтын тооллого явуулахыг зөвшөөрсөн. Гэхдээ ирц хүрэхгүй гэх мэт шалтгаанаар сонгууль дахин явуулах шаардлага гарахад автомат машинаар тоолбол хугацаа алдах учраас гараар тоолохыг зөвшөөрсөн.
-Сонгуулийг арваннэгдүгээр сарын 21-нд явуулна гэж хойшлуулсан нь маргаан дагуулж байна?
-Арваннэгдүгээр сарын 21 хүртэл техникийн холбогдолтой бүх асуудлыг шийдвэрлэж, иргэдэд цахим үнэмлэхийг нь тарааж дуусна. Тиймээс ямар нэг асуудал гарахгүй байх.
-МАН-ынхан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна. Үндсэн хуулийн цэцэд хандахаа ч илэрхийллээ. Хуулийн төсөл санаачлагчийн хувьд ямар тайлбар өгөх вэ?
-Энэ хууль Үндсэн хууль зөрчөөгүй. МАН-ынхан хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол Үндсэн хуулийн цэцэд хандах эрх нь нээлттэй.
-Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцлээ. Намын бүлгүүд, Байнгын хороодоос санал авсан гэлээ. МАН-аас санал авсан уу?
-Ерөнхийдөө УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргахдаа холбогдох бүх Байнгын хорооноос албан ёсоор санал авсан. Ингэхдээ тодорхой зарчим баримталсан. Холбогдох хуулийн дагуу өргөн мэдүүлээгүй ч тухайн чуулганаар хэлэлцэх ёстой хуулийн төсөл байна. Жишээлбэл, 2013 оны төсвийн төсөл. Ийм зайлшгүй хуулийн төслийг жагсаалтад оруулсан. Хоёр дахь зарчмын шаардлага бол өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг нь хийсэн, хэлэлцэх эсэхийг нь шийдээд орхисон хуулийн төслүүд байгаа. Байнгын хороодын саналд тулгуурлаж эдгээр хуулийн төслөөс хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаасан. Тийм учраас холбогдох гишүүд, намын саналыг тусгасан гэж ойлгож болно.
-МАН-ыг УИХ-д албан ёсны бүлэгтэй болгохын тулд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Цолмон нарын өргөн барьсан хуулийн төсөл энэ жагсаалтад багтсан болов уу?
-Намрын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлын жагсаалтад энэ асуудал багтсан.

Б.Алтанцэцэг
0 Сэтгэгдэл
zochin
bitgii shaagaad bai muu osmonii vldegdel min
2012.09.18