Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ынхан хурал хаяагүй бол....

“Тэнгис” кино театрын дэргэд барьж байгаа олон давхар барилга дээрээс ердөө өчигдөр тулгуур төмөр унаад нэг сайхан залуугийн амийг авч одлоо. Өмнө нь Баянгол дүүрэгт барьж байсан барилга дээр ажиллаж байсан зуурмаг шахагч машин унаж 10-хан настай хүүхдийн амийг бүрэлгэсэн.
Эхний хэрэг гарсны дараахан нийслэлийн удирдлагууд түргэн авч Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад шалгалт хийж тоог нь тогтоосон.  Нэгэнт зөвшөөрөл аваагүй, зургаа батлуулаагүй барилгуудын барилгын ажлыг нь түр зогсоох шийдвэр гаргасан ч дээрээ татаас түлхээстэй эзэд барилгаа шөнө барих, мэддэг таньдаг хүнээрээ хэлүүлж захиулах, гээд түмэн арга хэрэглэж үргэлжлүүлсээр байгаа нь нууц биш.
МАН-ын томоохон санхүүжүүлэгч “Гацуурт”-ын Чинбат гэхэд л Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа 12 давхар барилгынх нь  цахилгааныг  тасалчихаар мотор ажиллууллаад солонгосчуудаар өдөр шөнөгүй бариулж байна.
Яг ийм үед Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл зөвшөөрөлгүй энэ барилгуудыг хэрхэх талаар эцсийн шийдэл гаргахаар НИТХ-ыг хуралдуулъя гэсэн. Нэг долоо хоногийн өмнө энэ хурал болж зөвшөөрөлгүй барилгуудыг буулгах, үйл ажиллагааг нь хүчээр зогсоох эрхийг хэнд өгөх тухай эцсийн шийдвэр гаргах гэж байтал НИТХ-д суудалтай МАН-ын гишүүд хурлаа хаясан. Тэдний тавьж байгаа гол шаардлага нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Мөрийн хөтөлбөр”-өө батлуулаагүй гэнэ. Мөрийн хөтөлбөрөө батлуултал НИТХ-ийг хуралдуулахгүй 15 хоног гацаана гэж МАН-ын бүлгийн ахлагч Амарбаясгалан мэдэгдсэн.
Гэтэл энэ. Зөвшөөрөлгүй барилгуудыг хэрхэх талаар нийслэлийн иргэдийн хурал шийдвэр гаргаад эрх мэдэл бүхий байгууллага, хүн нь энэ барилгуудыг зогсоохыг нь зогсоогоод, буулгахыг нь буулгаад эхэлчихсэн  бол 25 настай нэг сайхан залуу амьд явж байх байлаа.
Ингэхэд МАН ямар зорилгоор НИТХ-ыг гацааж байна вэ.
Цаг хожиж өөр өөрсдийн компаниудын барьж байгаа барилгыг түргэвчлэн барьж дуусгах гээд байна уу. “Гацуурт”-ын Чинбатаас эхлүүлээд МАН, энэ намын томчуулыг мөнгөөр угжиж байдаг олон компаниудад цагтаа хотын мэр байсан М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нарын найр тавин зөвшөөрсөн хууль бус барилгууд энэ намд, энэ хүмүүстээ өгөөж хишгээ хайрласаар байдаг болохоор зогсоох, буулгах ямар ч сонирхолгүй байгаа нь үнэн.
За ийм биш юм гэхэд нийслэл хотын хувьд М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр гээд үе залгамжилсан газрын луйварчид нэгэн баг болон  ажиллаж хууль бусаар газар өгсөн, буруу үйлдэл нь илрээд эхлэхээр сандарч тэвдсэн, цаад компаниудын эздэд хэлэх үггүй болж ацан шалаанд ороод ирэхээрээ ёстой л “аргаа барсан хүн аавынхаа толгойг маажна” гэгч болж хурал хаяж цаг нөхцөөж байна уу.
Хамгийн гол шалтгаан нь өнгөрсөн 20 жилийн туршид удирдаж ирсэн МАН нийслэлд тулгамдсан асуудал, бэрхшээл хэтэрхий их хуримтлуулж, нэгийг нь олон түмний эрх ашигт тустайгаар шийдвэрлээгүй явж ирсэн болохоор одоо шинэ удирдлага, шинэ дарга заримаас нь шийдээд ирэхээр олон түмэн, иргэд “Үүнийг чинь ингээд шийдчихэж болох байсан байна шүү дээ” гэж таатай хүлээн авч байгаа нь хуучин удирдлагуудын атаархлыг төрүүлж  шээсийг гоожуулах гэж байгаа л даа. Гэхдээ МАН-ын, нийслэлийн өмнөх удирдлагуудын хувьд олон түмнийг, ард иргэдийг аль болох тулгамдсан асуудалтай, бэрхшээлтэй, хүнд бэрх амьдруулж байх нь чухал байсан болохоос биш шийдэж чадахгүй ч байсан хэрэг биш л дээ. Чухам ингэж л бэрхшээл хуримтлуулж байж сонгуулийн амлалт нь, өнөөх сайхан үлгэрүүд нь үнэмшилтэй сонсогддог, үүнийхээ хүчинд дахин сонгогддог байж.
Энэ улс оронд, ялангуяа нийслэл хотод өмнөх удирдлагуудын хуримтлуулж өгсөн шийдвэрлэхээр, засч залруулахаар түм буман асуудал байна. Шинэ төр, Засгийн газар, хотын Мэр захаас нь шийдэх гээд ажлаа эхэлтэл МАН чагталж орхив.
Тэдэнд ямар санаа байна аа. Нийслэлийн МАН-ынхан дахиад долоо хоног хуралдаа суухгүй. Тэгэхээр зөвшөөрөлгүй барилгуудыг хэрхэх тэр шийдвэр гаралгүй дахиад л долоо хонох нь. Энэ хооронд юу болох бол.

Х.Өлзий
0 Сэтгэгдэл
МАН-ынхны өөрсдйин нь луйвардаж авсан газар дээр өөрсдийнх нь компани барилга барьж хувь хишгээ өгч байгаа болохоор л нураалгах сони рхолгүй байгаа юм. Тэгээд лхурал хаяж цаг хожиж байгаа нь тэр.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА БУРУТАЙ ШҮҮ
ene hvmvvs odoo ard tvmnii toloolol bish nam bolon ooriin erh ashgiin toloo suuj bgaa yum shig l bh yum...joohon ch gesen eh oron ard tvmnii toloo tsohiloh zvrh setgeltei bj boldgvi yum bhdaa.....
МАН-ынхаан хуралдаа суугаач дээ. Даанч дээ. Хүний аминаас илүү мнөгө гэж байна уу. Өмнөх булай нь илрэх гээд МАН-ынхан сандарч байна даа
Ta buhnii teneg uildlees bolj neg saihan zaluu altan amia aldlaa shuu
Хамгийн их уншсан