Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
“ТАВАН ТОЛГОЙ” ТҮЛШ КОМПАНИЙН УДИРДЛАГУУД ЭМЭГТЭЙЧҮҮДДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЛЭЭ

Жил бүрийн Мартын 8-наар эмэгтэйчүүдээ баярлуулдаг байгууллага болгоны соёл байдаг. Удахгүй 4 жилийн ойгоо тэмдэглэх “Таван толгой түлш” компанид 365, “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”  болон гэрээт борлуулалтын цэгүүд гээд нийт 1500 эмэгтэй ажил хөдөлмөр эрхлэж байна.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, “Таван толгой түлш” компанийн удирдлагын эрчүүд гал тогоонд ажилладаг бүсгүйчүүдээ амраан, нийт ажилчдадаа  гэнэтийн бэлэг барилаа.

Тавагласан халуун хоолыг гардан авсан эмэгтэйчүүд тогоочийн хувцастай даргаа хараад уулга алдан, баярлаж байлаа. Хүндлэл сэтгэл шингэсэн аминдэмт өдрийн хоолоо амтархан зооглох бүсгүй болгоны зоогийн ширээ гал улаан сарнайтай байлаа. Захирлуудынхаа гараас баярын бэлэг гардсан бүсгүй бүхэн ИНЭЭМСЭГЛЭЛ дүүрэн байна.

Бэлтгэсэн: Б.Наранцэцэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан