Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
“Касктай Монгол” цуглаан болно
Интернетийн олон нийтийн сүлжээ (social network)-ийн идэвхитэй хэрэглэгчдийн санаачлагаар өнөөдөр 18.00 цагаас Сүхбаатарын талбайд “Касктай Монгол” цуглааныг “Бид амьд явах эрхтэй” уриан дор зохион байгуулах аж.
Уг цуглаан нь сүүлийн үед байгууллага, албан тушаалтануудын буруутай үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг мөрддөггүй, хариуцлагагүй байдлаас үүдэн эрдэнэт хүний амь нас эрсдэх тохиолдол удаа дараа давтагдан гарч Монгол Улсын Үндсэн Хуульд заасан амьд явах эрх, эрүүл, аюулгүй орчинд орчинд амьдрах эрх алдагдаж байгааг эсэргүүцэж буй хүн бүхэн оролцох боломжтой юм байна. Зохион байгуулагчид энэ бүхэн нь эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, хүрээлэн буй орчны дүрэм журмыг мөрддөггүй, түүнийг хянадаггүй байсантай холбоотойгоор илэрч буй хариуцлагагүй байдлын үр бөгөөдэрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, хүрээлэн буй орчны стандартуудыг мөрдүүлэх нь аль нэг улс төрийн намын эрх ашиг хүсэл сонирхол бус бүх нийтийн амар тайван амьдралын баталгаа байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж байна.
Оролцохыг хүсэгчдийг 18-20 цагийн хооронд Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн эрх бүхий албан тушаалтнууд энэ цуглаанд ирж, оролцогчдын дуу хоолойг сонсоно гэж итгэж байна гэдэг мэдээллийг зохион байгуулагчид өглөө.

Б.Мягмар
0 Сэтгэгдэл