Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АНТОНИО ГУТЕРРЕШ-Д МОНГОЛ УРАН БИЧЛЭГЭЭР БҮТЭЭСЭН НҮБ-ЫН ДҮРМИЙГ ГАРДУУЛАВ Б. Ган-Очир: Б.Жавхлан сайдын хариуцах ёстой өр төлбөрийг МАН, АН-ынх гээд ялгаад сууж байдаг дэлхий байхгүй шүү. Хятадад “Langya” нэртэй шинэ вирус гарав “Цэцэрлэгийн бүртгэл, лиценз зэргийг цахимжуулж, хүнд суртлыг арилгана” "Е-mongolia системийн аюулгүй байдал, эрсдэлийг тооцсон" Шатрын олимпиад: Эмэгтэй баг 15-р байр, эрэгтэй баг 35-р байр эзлэв УИХ-д суудал бүхий намд олгодог мөнгийг С.Эрдэнэ хувьдаа завшсан баримт дэлгэгдлээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж байна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ АРДЧИЛСАН НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА И.МӨНХЖАРГАЛ: НҮБ-ын ЕНБД Антонио Гутеррешийн энэ удаагийн айлчлалыг манай улсын гадаад харилцааны бодлогын хүрээн дэх томоохон АМЖИЛТ хэмээн харж байна. /2022.08.08/
Ч.Буянжаргал: Угаартсан айл өрхүүдийн 60-70 хувь нь зуух ханан пийшингийн битүүмжлэл алдагдсан, ядангаа хөөлөөгүйгээс үүдэлтэй байдаг

“Таван толгой түлш” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал: “ Цаг агаар дулаарах тусам гадаад, дотоод орчны агаарын температурын зөрүү багасаж зуух пийшингийн яндангийн таталт муудан угаартах эрсдэл нэмэгддэг. Иймд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор айл өрх бүр өвлийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийх, агааржуулалтын системийг сайжруулах, угаарын хийн мэдрэгчийнхээ тэжээлийн зайг шалгах, зөв байршуулах зайлшгүй шаардлагатай юм. Тиймээс сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа айл өрхүүдэд энэ заавар зөвлөмжийг хүргэж ажиллана” гэв.

Угаартсан айл өрхүүдийн 60-70 хувь нь зуух, ханан пийшингийн битүүмжлэл алдагдсан, яндангаа хөөлөөгүйгээс үүдэлтэй байдаг байна. 2020 оны 10 дугаар сард БОАЖЯ-тай хамтран “Яндангаа хөөлөе” аяныг хэрэгжүүлж, аяны хүрээнд 20 гаруй мянган айлын янданг хөөлж, зуух пийшинг засварласан байна. Үүний үр дүнд 2019 оны намар, 2020 оны хавар бүртгэгдсэн угаарын хийн хордлогод өртсөн хүний тоо  2020 оны намар, 2021 оны хавар бүртгэгдсэн угаарын хийн хордлогын дуудлага мэдээлэлтэй харьцуулахад 70 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

Угаарын хийн хордлого, түүнтэй холбоотой дуудлага мэдээллийг бууруулахад Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны Хяналтын ажилтнуудын үүрэг оролцоо их байсан гэдгийг тэд онцолж байлаа. Хяналтын ажилтнууд тус бүр 200-250 айл өрхийг хариуцан ажиллаж, айл өрхүүдэд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч ажилладаг байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны дугаар тоотод амьдрах 49 настай эмэгтэй, нэг сартай нярай хүүхэд угаартах эрсдэлд орсон байсныг Хяналтын ажилтан эмэгтэй дөрвөн гудамжны цаанаас угаарын хийн мэдрэгчийн дуут дохиог сонсож амь насыг нь аварч байсан сайн туршлага байгаа юм.

“Аюулгүй байдал-Нэгдсэн хяналт” аяны хүрээнд айл өрхүүдээс зуух пийшин хөөлүүлэх дуудлага мэдээллийг Хэрэглэгчдэд үйлчлэх албаны 7011-9400 дугаарын утсаар аван,  дуудлагын дагуу мэргэжлийн яндан хөөлөгчид газар дээр нь очиж заавар зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд янданг нь хөөлж өгч байсан. Ингэхдээ дуудлага өгсөн айл бүрт хүрч үйлчлэх хомс учир заавар зөвлөгөө түлхүү өгөх юм.

Аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал мэдээлэл хийлээ. Тэрээр, “ Цаг агаар дулаарах тусам гадаад, дотоод орчны агаарын температурын зөрүү багасаж зуух пийшингийн яндангийн таталт муудан угаартах эрсдэл нэмэгддэг. Иймд  угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор айл өрх бүр өвлийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийх, агааржуулалтын системийг сайжруулах, угаарын хийн мэдрэгчийнхээ тэжээлийн зайг шалгах, зөв байршуулах зайлшгүй шаардлагатай юм. Тиймээс сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа айл өрхүүдэд энэ заавар зөвлөмжийг хүргэж ажиллана” гэв.

Угаартсан айл өрхүүдийн 60-70 хувь нь зуух, ханан пийшингийн битүүмжлэл алдагдсан, яндангаа хөөлөөгүйгээс үүдэлтэй байдаг байна. 2020 оны 10 дугаар сард БОАЖЯ-тай хамтран “Яндангаа хөөлөе” аяныг хэрэгжүүлж, аяны хүрээнд 20 гаруй мянган айлын янданг хөөлж, зуух пийшинг засварласан байна. Үүний үр дүнд 2019 оны намар, 2020 оны хавар бүртгэгдсэн угаарын хийн хордлогод өртсөн хүний тоо  2020 оны намар, 2021 оны хавар бүртгэгдсэн угаарын хийн хордлогын дуудлага мэдээлэлтэй харьцуулахад 70 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

Угаарын хийн хордлого, түүнтэй холбоотой дуудлага мэдээллийг бууруулахад Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны Хяналтын ажилтнуудын үүрэг оролцоо их байсан гэдгийг тэд онцолж байлаа. Хяналтын ажилтнууд тус бүр 200-250 айл өрхийг хариуцан ажиллаж, айл өрхүүдэд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч ажилладаг байна. Тухайлбал, өнгөрсөн оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны дугаар тоотод амьдрах 49 настай эмэгтэй, нэг сартай нярай хүүхэд угаартах эрсдэлд орсон байсныг Хяналтын ажилтан эмэгтэй дөрвөн гудамжны цаанаас угаарын хийн мэдрэгчийн дуут дохиог сонсож амь насыг нь аварч байсан сайн туршлага байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан