Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Ээлжит бус чуулган өндөрлөв
УИХ-ын ээлжит бус хуралдааныг өнөөдөр өндөрлүүллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд багтсан асуудлуудыг хэлэлцэн батлахаас гадна, Монгол банкны Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, томилсон юм. Тодруулбал, энэ хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Мөн Төсвийн тодотголын г хийж амжууллаа. УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг хааж, “УИХ нь энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн асуудлуудаа заасан хугацаандаа хэлэлцэн дуусгасан. Энэ хүрээнд 2012 оны төсвийн тодотголыг баталсан, ингэснээр ахмад, настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд Хүний хөгжлийн сангаас олгосон 1 сая төгрөгийн үлдэгдэл 340 мянган төгрөгийг энэ онд багтаан авна. Ирэх аравдугаар сарын 1-нээс эхэлж 0-18 насны хүүхэд бүр сар тутамд 20 мянган төгрөг авахаар болж байгаа. Ардчилсан нам Хүүхдийн мөнгийг анх санаачлан хэрэгжүүлж байсан, үүнийг хэрэгжүүлэх шаардлага үндэслэл ч бий. Энэ бол халамжийн мөнгө биш, ирээдүй үедээ хөрөнгө оруулалт хийж байгаа нэг хэлбэр хэмээн ойлгож болох талтайг онцлон тэмдэглэлээ. УИХ-ын намрын чуулган аравдугаар сарын 4-нд эхлэх юм.
УИХ-ын ээлжит бус хуралдааныг өнөөдөр өндөрлүүллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд багтсан асуудлуудыг хэлэлцэн батлахаас гадна, Монгол банкны Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, томилсон юм. Тодруулбал, энэ хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Мөн Төсвийн тодотголын г хийж амжууллаа. УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг хааж, “УИХ нь энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн асуудлуудаа заасан хугацаандаа хэлэлцэн дуусгасан. Энэ хүрээнд 2012 оны төсвийн тодотголыг баталсан, ингэснээр ахмад, настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд Хүний хөгжлийн сангаас олгосон 1 сая төгрөгийн үлдэгдэл 340 мянган төгрөгийг энэ онд багтаан авна. Ирэх аравдугаар сарын 1-нээс эхэлж 0-18 насны хүүхэд бүр сар тутамд 20 мянган төгрөг авахаар болж байгаа. Ардчилсан нам Хүүхдийн мөнгийг анх санаачлан хэрэгжүүлж байсан, үүнийг хэрэгжүүлэх шаардлага үндэслэл ч бий. Энэ бол халамжийн мөнгө биш, ирээдүй үедээ хөрөнгө оруулалт хийж байгаа нэг хэлбэр хэмээн ойлгож болох талтайг онцлон тэмдэглэлээ. УИХ-ын намрын чуулган аравдугаар сарын 4-нд эхлэх юм. Д.Мөрөн
0 Сэтгэгдэл






















