Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг баруун гурван аймагт ажиллана
Ерөнхий сайд Н.Алтанхуяг хөдөө орон нутагт хийх эхний томилолтоо Сэлэнгэ аймгаас эхлэхээр болжээ. Тэрээр маргааш тус аймагт ажиллаж ургац хураалтын байдалтай танилцахаар төлөвлөсөн байна. Үүний дараа буюу энэ ням гарагт Ерөнхий сайд баруун гурван аймагт ажиллахаар бэлтгэж байгаа аж. Бэлтгэл ажлын хүрээнд Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн удирдлагуудтай өчигдөр видео хурал хийж, ямар асуудал тулгарч байгаа болон тэдгээрийг хэрхэн шийдэх гарц бий талаар холбогдох байгууллагуудын удирдлагуудыг байлцуулан ярилцав.
Орон нутагт ажиллах үеэр ажил болоод тухайн асуудалтай эхнээс нь танилцаж цаг алдахгүй, томилолтын бүрэлдэхүүнд албаны олон хүн авч явахгүй гэх мэт онцлогтой гэнэ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн томилолтоос өмнө Зам тээвэр болон Эрчим хүчний яамны мэргэжилтнүүд баруун аймгуудад ажиллахаар болжээ. Тэрээр өчигдөр болсон видео уулзалтын үеэр “Бүх аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбохоор шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан. Мөн баруун аймгуудад битүү зах барихаар төлөвлөж байгаа. Тиймээс задгай захуудын байдалтай танилцана” гэдгээ хэлсэн юм.
Баруун гурван аймагт хөдөлмөр эрхлэлт хэдэн хувьтай байна, ажил эрхлэлт болон ажилгүй байгаа хүн хэд байна. Ажилгүй иргэдээ ажилтай болгохын тулд орон нутгийн удирдлагууд ямар ажил санаачлан хийж байгаатай танилцана гэж хэллээ. Мөн төсвөөс мөнгө авчихсан хэрнээ ажлын гүйцэтгэл дутуу байгаа болон ажлаа хийчихээд хөрөнгө оруулалт нь орохгүй байгаа барилга, байгууламжуудын судалгааг нарийн гаргах учиртай гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудад үүрэг болгожээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг хөдөө орон нутагт хийх эхний томилолтоо Сэлэнгэ аймгаас эхлэхээр болжээ. Тэрээр маргааш тус аймагт ажиллаж ургац хураалтын байдалтай танилцахаар төлөвлөсөн байна. Үүний дараа буюу энэ ням гарагт Ерөнхий сайд баруун гурван аймагт ажиллахаар бэлтгэж байгаа аж. Бэлтгэл ажлын хүрээнд Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн удирдлагуудтай өчигдөр видео хурал хийж, ямар асуудал тулгарч байгаа болон тэдгээрийг хэрхэн шийдэх гарц бий талаар холбогдох байгууллагуудын удирдлагуудыг байлцуулан ярилцав.Орон нутагт ажиллах үеэр ажил болоод тухайн асуудалтай эхнээс нь танилцаж цаг алдахгүй, томилолтын бүрэлдэхүүнд албаны олон хүн авч явахгүй гэх мэт онцлогтой гэнэ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн томилолтоос өмнө Зам тээвэр болон Эрчим хүчний яамны мэргэжилтнүүд баруун аймгуудад ажиллахаар болжээ. Тэрээр өчигдөр болсон видео уулзалтын үеэр “Бүх аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбохоор шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан. Мөн баруун аймгуудад битүү зах барихаар төлөвлөж байгаа. Тиймээс задгай захуудын байдалтай танилцана” гэдгээ хэлсэн юм.
Баруун гурван аймагт хөдөлмөр эрхлэлт хэдэн хувьтай байна, ажил эрхлэлт болон ажилгүй байгаа хүн хэд байна. Ажилгүй иргэдээ ажилтай болгохын тулд орон нутгийн удирдлагууд ямар ажил санаачлан хийж байгаатай танилцана гэж хэллээ. Мөн төсвөөс мөнгө авчихсан хэрнээ ажлын гүйцэтгэл дутуу байгаа болон ажлаа хийчихээд хөрөнгө оруулалт нь орохгүй байгаа барилга, байгууламжуудын судалгааг нарийн гаргах учиртай гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудад үүрэг болгожээ.
Т.Цэлмэг
0 Сэтгэгдэл






















