ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Барьцсан амлалт

УИХ дахь МАН-ын гишүүд хэд хоногийн өмнөөс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нэн ядуу иргэдэд сар бүр 21 мянган төгрөгийг “Хүний хөгжил сан”-гаас үргэлжлүүлэн олгохыг шаардлаа. Тэд өнгөрсөн 2008 оны сонгуулиар амласнаа бүрэн биелүүлж чадалгүй улсын төсвийг элгээр нь хэвтүүлснээ ухаарч ойлгоогүй яваа бололтой. Сүүлийн хоёр жилд 1,4 их наяд төгрөгийг халамж болгон иргэдэд тараажээ. Гэвч монголчуудын тэн хагасаас илүү нь нэг сая төгрөгөө авч чадаагүй л яваа. Энэ онд багтааж ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг нөхөн олгоход 113 тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэнэ. Тиймээс энэ амлалтаа хэзээ бүрэн хэрэгжүүлж дуусах юм бол гэсэн хүлээлт нийгэмд үүсчихээд байна.
Сангийн сайд Ч.Улаан “Төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр буурсан. “Хүний хөгжил сан” нэг их наяд төгрөгийн өртэй. Дээрээс нь төсвийн урсгал зардалд 750 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Ингээд бодохоор энэ жилийн төсөв маш их ачаалалтай байх нь” гэж халаглаж сууна. Аргаа барахдаа 2012 оны төсвөө тодотгож, хэмнэлт хийх горимд шилжүүлэв. Ингээд зарлагаа 500 орчим тэрбум төгрөгөөр бууруулж, зарим хөрөнгө оруулалтаа ирэх оны төсөвт суулгахаар хойшлууллаа. Энэ байдлаас харахад, ирэх онд ч өнгөрсөн 2008 оны сонгуулийн амлалтыг биелүүлж чадахгүй нь бололтой. “Хүний хөгжил сан”-гийн нэг их наяд төгрөгийн өрийг хэрхэн дарах нь ч тодорхойгүй.
Улсын төсвийн “лагшин” таагүй байхад МАН-ынхан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу иргэдэд сар бүр дахин 21 мянган төгрөг “Хүний хөгжил сан”-гаас олгоно гэж байгаа нь эрүүл ухаантай хүнээс гарах санаа лав биш хэмээн олон хүн шүүмжилж байна. Сүүлийн дөрвөн жилд хэрэгжүүлсэн бодлогуудаас эдийн засагт хамгийн аюултай, уршигтай нь хавтгайрсан халамжийн бодлого байсан гэдгийг ч эдийн засагчид дуу нэгтэйгээр хэлж буй.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хямралд хамгийн түүнд өртөж болох иргэдээ хамгаалах зорилгоор 21 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох санал гаргасан юм” хэмээн тайлбарлав. Наанаа ард түмний төлөө гэх боловч цаанаа намын эрх ашгийг бодсон хэрэг гэх нь ч байгаа. Нөгөө талаар, АН-ынхантай барьцсан амлалт. Учир нь, АН-ынхан хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг өгөхөөр болоод буй. Тэд архи, тамхины онцгой албан татварыг нэмж, олсон орлогоороо хүүхдийн мөнгийг санхүүжүүлэхээр болсон. Тэгээд ч ард иргэдийн дунд судалгаа явуулаад “Хүүхдэд мөнгө олгох нь баялгийн тэгш хуваарилалт байсан. Тиймээс дахин олгох нь зүйтэй” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хүүхдийн мөнгөнд бүтэн жилд 240 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо ч гаргасан байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ талаар “Улсын төсөв 500 тэрбумын алдагдалтай байгаа. Үлдсэн гуравхан сарын дотор ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг нөхөн олгоход 113 тэрбум шаардлагатай байна. Дээр нь, хүүхдийн мөнгөний 60 тэрбум төгрөг байна. Нийт 170 тэрбум төгрөгийг энэ гурван сард босгохын тулд яах вэ гэж чардайж байхад ажилд садаа болж байгаа юм шиг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу иргэдэд сар бүр 21 мянган төгрөг өг гэж хийсвэр зүйл ярьж болохгүй шүү дээ. Бид эдийн засгаа зөв тооцоолохгүйгээр урагшаа явахгүй. Хүүхдийн мөнгөнд шаардлагатай 60 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж, асуудлыг шийдвэрлэхээр зохицуулалт хийж байгаа” хэмээн ярьсан юм.
МАН-ынхан АН-ыхантай барьцаж тэнхэлгүй буй төсвөөс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу иргэдэд сар бүр 21 мянган төгрөг олгоё гэхийн оронд наад захын жишээ нь амаржих газруудын асуудлыг хөндсөн бол олон нийтээс шүүмжлэл сонсох бус харин ч дэмжлэг авах байлаа. Амаржих газар, хүүхдийн сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй байгаа гээд аминд тулсан асуудал олон. Иргэдээ алагчилж, сар бүр 21 мянган төгрөг тараахын оронд, энэ мөнгөөр нэг ч болтугай цэцэрлэг, сургууль бариулсан нь дээр биш үү. Энэ л ард иргэд ялангуяа, хүүхдүүдийн хувьд хамгийн том хөрөнгө оруулалт болно доо.

Б.Алтан
0 Сэтгэгдэл