Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Гашуунсухайтын боомтоор өдөрт нүүрс тээврийн 300 автомашин гарч эхэллээ

БНХАУ-тай энэ сарын 1-нээс эхлэн Гашуунсухайт боомтоор өдөрт нүүрс тээврийн 300 автомашин гаргаж байхаар тохиролцсон боловч тус улс дахь Ковид19 вирусын халдварын тархалттай холбоотойгоор хэрэгжих боломжгүй байсан. Харин энэ сарын 23-ны өдрөөс эхлэн өдөрт нүүрс тээврийн 300 авто машин гарч эхэллээ. Цаашид БНХАУ дахь вирусын халдвар эрчимтэй хумигдвал 300-аас илүү автомашин хилээр нэвтрүүлэх боломжтой юм байна. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар манай улс 2.5 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь 2021 оны мөн үеэс 62.2 хувиар буурсан үзүүлэлт юм. 

Монгол Улс БНХАУ-тай энэ оны эхний улиралд 2.1 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 56.6 хувийг эзэлж буй аж. Хятад Улсад экспортолсон бараа, бүтээгдэхүүний 46.5 хувийг зэсийн баяжмал, 41 хувийг чулуун нүүрс эзэлж байна. 

 

 

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан