Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Ээлжит бус чуулганд АН онц дүн тавилаа
Ээлжит бус чуулганы үр дүн хэзээ мэдрэгдэх бол. Ард түмэнд ашигтай байх уу, нам эвсэлд тустай байх уу гэдгийг цаг хугацаа харуулах биз. Тэгвэл энэ удаагийн ээлжит бус чуулганд АН юутай ч онц дүн тавьлаа. УИХ-ын дарга чуулганыг хааж хэлсэн үгэндээ хүртэл сэтгэл дүүрэн байгаагаа тэмдэглэсэн. Харин АН бүлэг сая мэдээлэл хийж бас л сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. АН бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат, Хүүхдийн мөнгийг ирэх сараас эхлэн олгох, Иргэдийн санал бодлыг УИХ албан ёсоор хүлээн авч хэлэлцэнэ гэдгийг ажил хэрэг болгож Өргөдлын байнгын хороо байгуулсан, Нийгмийн даатгалын нөхөн олговорын асуудлыг хуульчилсан, Зээлийн батлан даалтийн сангийн тухай хууль батлагдаад багагүй хугацаа өнгрөсөн бөгөөд хараахан хэрэгжихгүй байсан аж. Тэгвэл энэ асуудлыг шийдэх үүднээс төсвийн тодотголоор таван тэрбумыг суулгаж чадсан байна. Ингэснээр хөдөөгийн ЖДҮ-дэд бизнес эрхлэх боломжийг олгож байгаа юм, Дэлхийд Монгол улсын нэрийг гарган Олимпоос медальтай ирсэн тамирчдаа урамшуулах, Архидалтаас үүсэж байгаа сөрөг үр дагаврыг багсагах зорилгоор өндөр хатуулагтай согтууруулах ундааны ОАТ-ын нэмнэ гэснийг эрх зүйн хувьд баталгаажуулсан зэрэг ажлуудыг тодотголоо. Өнгөрсөн хугацаанд МАН, АН-ын хооронд үл ойлолцол, үл итгэлцэл багагүй үүссэн. Зөвшилцөл хийж ажлыг урагшлуулах алхам хийж байгаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг намрын ээлжит чуулган руу шилжүүлэхээр болсон гэдгийг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллээ. Өөрөөр хэлбэл тус нам анхдугаар болон ээлжит бус чуулганд ажилласан гэдгээ мэдэгдэв.
0 Сэтгэгдэл



















