Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Чех Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хатагтай Ивана Гороллова өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш 60 гаруй жил өнгөрч, энэ хугацаанд хоёр орны хооронд, худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсролын салбарт харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж иржээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Элчин сайдын яамдууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол, Чех Улсууд олон жилийн уламжлалт, найрсаг харилцаатай. Манай хоёр улс нэгэн үед ардчилал, зах зээл, чөлөөт нийгмийг сонгож багагүй бэрхшээлтэй тулгарч байсан ч бид хамтдаа хүнд хэцүү үеийг амжилттай даван туулж чадсан” хэмээн онцлон тэмдэглэв.
Европын Холбоо, түүний дотор Чех Улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь манай гадаад бодлогын чухал зорилтын нэг. Монгол Улс нь Чех Улсын Ази дахь итгэлт анд, найдвартай түнш бөгөөд бид Чех Улсыг өөрийн гуравдагч хөршөө гэж үзэж харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх сонирхолтой байдгийг хэлэв.
Дэлхийд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх Монгол Улсын Засгийн газрын зорилтын хүрээнд Европын Холбооны нийгэм, эдийн засгийн салбаруудад даган мөрдөгдөж буй стандарт, нөхцөл, шалгуурыг өөрийн оронд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, энэ чиглэлээр Чех Улсаас туршлага судлах, дэмжлэг авах зэргээр хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх сонирхолтой байгаагаа онцоллоо.
Мөн Чех Улсын Засгийн газар Монгол Улсад Хөгжлийн албан ёсны тусламжийг тогтмол үзүүлж байгаад талархал илэрхийлж, Хөгжлийн албан ёсны тусламжийн хэмжээг бууруулахгүй байх, тусламжийг аль хэрэгцээтэй, үр өгөөжтэй салбарт олгох, үр дүнтэй хэрэгжүүлэхэд Элчин сайдын үүрэг, оролцоо их болохыг тэмдэглэв.
Элчин сайд Хатагтай Ивана Гороллова “Монгол Улсад ажиллах болсондоо би баяртай байна. Хоёр орны харилцааг шинэ түвшинд сайжруулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж ажиллах болно” гэлээ.
Мөн Чех Улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, батлан хамгаалах салбарт хамтын ажиллагааг сэргээх, томоохон төслүүд дээр хамтран ажиллах болон Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулахад Чех Улсыг дэмжлэг үзүүлэх асуудлаар Ерөнхийлөгч болон Элчин сайд санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хатагтай Ивана Гороллова өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш 60 гаруй жил өнгөрч, энэ хугацаанд хоёр орны хооронд, худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсролын салбарт харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж иржээ.Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Элчин сайдын яамдууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол, Чех Улсууд олон жилийн уламжлалт, найрсаг харилцаатай. Манай хоёр улс нэгэн үед ардчилал, зах зээл, чөлөөт нийгмийг сонгож багагүй бэрхшээлтэй тулгарч байсан ч бид хамтдаа хүнд хэцүү үеийг амжилттай даван туулж чадсан” хэмээн онцлон тэмдэглэв.

0 Сэтгэгдэл