Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Шүүх сэтгүүлч Д.Болормааг 8,5 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ
Сүхбаатар дүүргийн шүүх өнөөдөр “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох хүний нэр төрд халдсан гэх хэргийг хаалттай хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тодруулбал, сэтгүүлч Д.Болормааг бусдын нэр төрд халдсан гэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 61 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу 8.564.400 төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна.
Тэрээр хоёр жилийн өмнө “Мон Уран”-ы Б.Наранхүүг өсвөр насны охидыг садар самуунд уруу татсан хэргээр шалгаж эхэллээ” гэсэн гарчигтай нийтлэл бичсэнийх нь төлөө ийн шийтгэлээ. Нийтлэлдээ бага насны /дунд сургуулийн 14-15 насны сурагчид/ охидын онгон биеийг 400 ам.доллараар худалддаг, худалдан авдаг зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээнд “Мон Уран” компанийн захирал, одоогийн УИХ-ын гишүүн  Б.Наранхүү холбоотой тухай тусгажээ. Тиймээс Б.Наранхүү сэтгүүлчийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж нэр төрд халдлаа хэмээн хууль хяналтын байгууллагад хандсан юм.
Шүүх хурлыг шүүгч Ш.Төгсгэрэл даргалсан бол улсын яллагчаар Ш.Баярбилэг, Д.Болормаагийн өмгөөлөгчөөр Ц.Монгол, нэхэмжлэгчээр УИХ-ын гишүүн, “Мон Уран”-ы захирал  Б.Наранхүүгийн өмгөөлөгчөөр Б.Билэгсайхан нар оролцлоо. Өмнө нь анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэмт хэргийн шинжтэй нийтлэл нийтлээгүй гэсэн шалтгаанаар цагаатгасан удаатай. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Нийслэлийн шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.

Б.Хэрлэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан