Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна Эмч мэргэжилтнүүдийн сургалт, туршлага солилцох талаар санал солилцлоо
Гэр хорооллын магтаал

Намайг Амараа гэдэггүй, ..... гэдэг. Би гуравдугаар хорооллын бичилд дугаар тоотод бус Зайсангийн Виллаж таунд ч биш зүгээр л G хороололд амьдардаг. Нуух юмгүй ээ, Дэнжийн 1000-д иргэн Батынхтай хаяа дэрлэн амьдардаг. Усаа крантнаас гоожуулж биш худгаас шар саваар зөөж уудаг. Паалантай жорлонд бус банзан жорлонд бие засдаг. Олон давхарын том цонхоор бус таван ханатын тооноор тусах нарыг хардаг. Би жирийн л нэг монгол иргэн.
Надад хүсэл мөрөөдөл бий. Хотын төвд тохилог орон сууцтай болох, тансаг машинтай болох гээд. Бүр нарийвчлаад ярьвал, өглөөний тунгалаг нарыг таван давхрын цонхоор харж сунайгаад, паалантай жорлонд бие засч, банн дүүрэн усанд шумбах гээд л тоочоод байвал олон.
Гэхдээ би гэр хороололд амьдардагаа буруутгаж, түүндээ сэтгэл дундуур явдаггүй. Харин ч гэр хорооллоос, жирийн айл, өрхөөс төрийн түшээ, спорт, урлагийн алдартан төрдөг гэдэг би итгэдэг. Төрж ч байгаа, маргах аргагүй үнэн.  
Баян, ямбатай хүмүүс гэр хороололд амьдардаг гэхээр л эвэртэй туулай үзсэн юм шиг ааш ашиг гаргаж, хамар амаа таглаж сүр болох нь бий. Тэд тэглээ гээд гэр хорооллын оршин суугчдаас өмхий үнэртэхгүй ээ. Муу ч гэсэн нийтийн халуун усандаа оочер, дараалал үүсгээд долоо хоногт хоёр удаа биш ч гэсэн нэг удаа заавал ордог “муу зуршилтай” улс.
Гэхдээ үүнд байшин хороолол, гэр хороолол гэж ялгаж, ямар нэгэн маргаан үүсгэхийг хүссэнгүй. Зүгээр л би гэр хороололд тайван амьдардаг гэдгээ сүүлийн хэдэн өдөр мэдрэх болов.
Яагаад. Харин ч гэр хороолол аймшигтай гэж гэр хорооллыг үзэн яддаг хүмүүс асууж, зэвүүцэж, намайг зүхэж байж мэдэх. Магадгүй гэр хороололд золбин нохойтой, архичинтай, харанхуй гэж гоочилж байгаа нь мадаггүй.
Тэгвэл манай гэр хороололд кран нурж, замаар зүгээр явж байгаа хүнийг дарахгүй. Хашааны банз салхинд нурна уу гэхээс зүгээр байж байхад хүний толгой дээр унаж гэмтээхгүй.
Гудамжаар явж байхад согтуу хүн барьж аваад л зодчихгүй бол гэр хороололд харьцангуй тайван байдгийг гэр хороололд амьдардаг хүмүүс мэдэх байх. Ер нь, тэгээд согтуу хүн зодоо ирвэл хотын төв, зах гэхгүй л балбах биз. Золбин нохой хазахаа ирвэл хаана, хэзээ ч хазаж болно.  Ингээд бодохоор гэр хороололд тайван амьдрал байна уу гэж бодох болов. Энэ бол зөвхөн миний тархинд түр саатсан зурвасхан бодол.

Д.Мөрөн
0 Сэтгэгдэл
ТИЙМ ШҮҮ
ТИЙМ ШҮҮ
Үнэн үнэн. зарим хүмүүс бүр тэнгэрийн амьтан мэт паах пөөх болно. Гэр хороололд өссөн хүүхэд ажил хийж сурдаг.
Хамгийн их уншсан