Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
ХЭН Н.ЭНХБАЯРТАЙ УУЛЗАХЫГ ХҮСЭВ
МАН, МАХН хоёрын холбоо сүлбээний тухай үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл тойрон эргэлдэж байдаг. Сүүлийн үед цахим ертөнцөөр явж буй нэгэн мэдээлэл яахын аргагүй анхаарал татав. МАХН-ын дарга Н.Энхбаяртай МАН-ын дарга асан С.Баяр уулзах хүсэлт тавиад байгаа гэжээ. АНУ-аас ирээд удаагүй С.Баярыг намынхаа ажилд анхаарал хандуулж, Н.Энхбаяртай учраа олох нь уу гэсэн таамаг ч явна. Гэсэн ч эл мэдээллийг албаны буюу ШШГЕГ-ын хэд хэдэн эх сурвалж няцаав.
Өчигдөр гэхэд л МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар мөн л хоригдож буй Н.Энхбаярт уулзах хүсэлт илгээсэн тухай шум тарлаа. Албаныхан үүнийг ч үгүйсгэж, Н.Энхбаяртай уулзах ямар ч хүсэлт ирээгүй гэх нь тэр. Харин уулзах хүсэлт гаргасан гэх хаанаас ниссэн нь тодорхой бус “бор шувуу”-г хэн илгээсэн болохыг МАН, МАХН-аас хайв.

МАХН-ын зарим гишүүн энэ талаар огт мэдээлэл алга, сонсоогүй гэж байлаа. Намынхаа даргатай байнга холбоотой байдаг гишүүд нь ийм мэдээлэл өгсөн юм. Тэд уулзах хүсэлтээ Нийслэлийн шүүхэд өгч зөвшөөрөл авах ёстой гэв. Хамгаалалтад байгаа хүнтэй уулзахын тулд шүүхээс зөвшөөрөл хүсэх учиртай гэлээ. Магадгүй хоригдож буй 461 дүгээр ангийн удирдлагад хүсэлт гаргасан байх талтай. Гэхдээ одоогоор хоригдож байгаа ч хоёрдугаар эм­нэ­лэгт хэвтэн эмчлүүлж байгаа болохоор ШШГЕГ-аас нь зөвшөөрөл авах учиртайг хэлж байгаа юм. ШШГЕГ-ын дэд дарга М.Ганхүүг МАН-ын генсек асан У.Хүрэлсүхтэй хамаатан садан учир мэдээллийг нууцалсан байх магадлалтай.     
Үүнийг батлах гэсэн мэт МАН-ынхан уулзах хүсэл­тийн тухай үгүйсгэсэн бо­лоод зөвшөөрсөн ямар нэг мэдээ­лэл өгсөнгүй. Генсек Г.Зандан­ша­тараас тодруула­хаар хол­бог­­дох гэсэн боловч ут­саа авсан­гүй. Хариулт өгө­хөөс татгазлаа. Дуугүй байна гэдэг зөвшөөрсний илэрхийлэл ч гэдэг.
Ардын намын 300 гишүүн Хувьсгалт намд элссэн нь долоо хоногийн шуугиант мэдээ яахын аргагүй мөн. Энэ үйл явдлаас болж МАН-ынхан дотроо таагүй харилцаатай байгаа ч гэх. Мөн орон нутгийн сонгуулийн өмнө бүх намын үүрээ хөдөлгөөнд оруулаад буй ч гэсэн тэднийг эвдрэлцүүлэх нэг шалтгаан болоод байгаа. Хот хөдөөгүй намын үүртээ үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байхад олонд танигдсан залуус нь толгой дараалан МАХН-ыг сонгож эхэлсэнд МАН-ын удирдлагууд түргэн авч байгаа. Хэдийгээр албаны эх сурвалжууд үгүйсгэсэн ч оргүй мэдээлэл биш болж таарлаа. Цаг үе, нөхцөл байдал ээдрээтэй байхад Н.Энхбаяртай аминч­хан уулзалтын болзоо тог­тоох хүмүүс хэн байх нь ойл­гомжтой мэт. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав. Зү­гээр байхад нь ийм мэдээ­лэл зохионо ч гэж үгүй баймаар. Чухам МАН-ынхан л Н.Энхбаяртай уулзахыг маш ихээр хүсч байгаа бололтой.

Т.Цэлмэг
0 Сэтгэгдэл
МАН-ын луйварчин, авилгалчин, долдойнуудтай уулзвал намаа нэгтгэе гэсэн хүсэлтийг нь бүү хүлээж аваарай.Арайхийж нэг юм авилгалч бөгс долоогчдоос салчихаад үүнийхээ хариуд шоронд орсон биз дээ,хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлдэг юм гэдгийг сайн бодоорой.МАН одоо нэгэнт сөнөсөн учраас амь тариа хийж мөнгө үрээд яахав.
Монгол Улсын ашиг сонирхлыг хамгаалах, vндэсний аюулг vй байдлыг хангахад чиглэсэн асуудлын эсрэг гэмт хэрэгт гар бие оролцсон,Оюу толгойн гэрээг засах ажлыг унагасан ЭДГЭЭР 27 БИЕЭ ҮНЭЛЭГЧ ГИШ v vДЫГ АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР, ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР НӨГӨӨ С vРИЙГ vЗ v vЛЭН БАРИВЧИЛЖ ИД ХАВЫГ ГАЙХУУЛАХ ЮМ БИШ v v Н vДЭН ДЭЭР НЬ ДАЙСАНУУДНЫ ГЭМТ ҮЙЛДЭЛ, НЭР НЬ ТОДОРХОЙ БАЙХАД ДАА

Хамгийн их уншсан