Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Төрийн байгуулалтын байнгын хороо ачаалал ихтэй ажиллажээ
УИХ-ын чуулган хаалтаа хийсний дараа Байнгын хороод тайлангаа тавьдаг уламжлалтай. Ээлжит бус чуулган өндөрлөсөн учраас энэ дагуу өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо хийсэн ажлаа тайлагналаа.
Төрийн байгуулалтын байнгын хороо анхдугаар чуулган болоод ээлжит бус чуулганы хугацаанд нийт есөн хууль баталж, УИХ-ын зургаан тогтоол баталжээ. Хуулийн төсөл, тогтоолын төсөлд 15 санал гаргаж хүргүүлсэн байна. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл, тус хуультай холбогдуулан Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр зэргийг хэлэлцсэн аж. Томилгоотой холбоотой асуудал Төрийн байгуулалтын байгын хороогоор дамждаг. Ээлжит бус чуулганаар Монголбанкны ерөнхийлөгчийг ажлаас чөлөөлөх, томилох, Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох зэргийг хэлэлцэд чуулганы хуралдаанд оруулжээ. Төрийн байгуулалтын байнгын хороо хамгийн ачаалалтай ажлласан гэж дарга А.Бакей онцлов. УИХ, Засгийн газрын бүтцийг батлах эрх зүйн орчин бүрдүүлэхийн тулд амжилттай ажилласан гэсэн юм.
Б.Энхболор

0 Сэтгэгдэл