Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Намрын чуулганаар Хадгаламжийн даатгалын тухай хууль хэлэлцэнэ
Ээлжит бус чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо Төсвийн тодотгол, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох асуудал хэлэлцэхэд гурван ажлын хэсэг байгуулан ажиллажээ. Уг Байнгын хорооноос Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 30 санал өгсөн байна. Зээлийн батлан даалтын санд нэмж таван тэрбум төгрөг тусгах санал гаргаж, дэмжлэг авчээ. Мөн санхүүгийн шинэтгэл хийж, уул уурхай бус эдийн засаг тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэлд илүүтэй хөрөнгө оруулалт хийх, уул уурхайн сан байгуулах, нийслэлийн дэд бүтцийг сайжруулах зэрэг санал, чиглэл Засгийн газарт өгсөнийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар онцлов. Удахгүй эхлэх намрын ээлжит чуулганы хуралдаанд Эдийн засгийн байнгын хороо 2013 оны төсвийн төсөл, Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл, Үнэт цаасны зах зээлийн бодлого, Үндсэн чиглэл зэрэг асуудал хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.
Б.Энхболор
0 Сэтгэгдэл






















