Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ДЭД САЙД ???
Шинэчлэлийн Засгийн газарт дэд сайд гэж байх уу, үгүй юү гэсэн таамаг явж байна. Засгийн газар байгуулагдаад төсөв мөнгөө шийдээд, яамд нь байр сууцандаа ороод, Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчидээ томилчихлоо. Гэвч дэд сайд л сураг ажиггүй чимээгүй байсаар. Зарим эх сурвалж хэн хэнийг дэд сайд болгохоо шийдсэн ч гэсэн аль яаманд томилоход санал зөрөлдсөн гэж байлаа. АН-ынхныг “эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй”-гээр фракцууддаа суудал хуваарилах гэж зүдэрч байна ч гэх болов. Эхэндээ МАХН-МҮАН-ынхан тохиролцоонд хүрч чадахгүй удааширлаа гэж байсан. Гэтэл тэд шийдлээ нэг мөр болгосноо зарлаж, тэрийгээ тийм яаманд гэж цохон хэлснээс хойш хэд ч хонов. Тэгэхээр шалтгаан АН-д байгаа гэж харцгааж байна.
Өөр эх сурвалжийн хэлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч дэд сайд нарт “виз” олгохгүй гэсэн мэдээлэл ч байгаа юм. Тэрээр өмнө нь нэг яаманд хоёр дэд сайд томилж байна гэж шүүмжилж байсан удаатай. Ерөнхийдөө ийм албан тушаал байх нь зөв үү, буруу юу гэдэг асуудал хөндөж билээ. Юутай ч, дэд сайд нарын нэрийг Ерөнхийлөгчид танилцуулахаар өгснөөс хойш багагүй хугацаа өнгөрөөд байгаа гэнэ. Танилцуулснаас хойш хариу өгөөгүй нэлээд удлаа гэж ойлгож болох нь. Ерөнхийлөгч АНУ руу хөлгийн жолоо залаад ганц хоёрхон хонож байна. Тэрээр ирэх долоо хоногийн сүүлчээр эх орондоо ирнэ. Тэгэхээр аравдугаар сар гартал яамдууд дэд сайдтай болохгүй нь тодорхой боллоо. Магадгүй Ерөнхийлөгч тэдэнд “виз” олгох юм бол 16 дэд сайд ажилдаа томилогдож, яамд элэг бүтэн болно. Хэрэв зөвшөөрөл авч чадахгүй бол ... гэдэг асуудал нэлээд шуугиан дагуулж мэдэх юм. Ямартай ч, эл албан тушаалд тохоон томилогдох сураг нь аль эрт гарсан эрхмүүдийг өдий болтол хүлээлгэх шалтгаан бий бололтой.
2000 оноос хойш гарч ирсэн дэд сайд хэмээх албан тушаалыг сайнаар бус саараар төсөөлдөг нь олон. Улс төрд албан тушаалын ханш гээчийг тогтоосон болоод ч тэр үү дэд сайд гэдэг статус нийгэмд нэр хүнд муутай. Ялангуяа, улс төрийн хүрээний хүмүүс бус бизнесийнхэн мөнгөөр зодож дэд сайд болдог жишиг тогтсон. Дэд сайдын ханш хэдэн сая төгрөгт яригддаг байсан бол хэдэн зуун саяд багтаж буйг хэлэх нэгэн бий. Салбартаа эрх ашгийн зөрчилтэй байсан ч хамаагүй томилж болдгийг өнгөрсөн Засгийн үед хангалттай харсан. Хоёр нам засаглалаа эвсч хамтраад барихаар болсон учир дэд сайдын суудлыг хос болгож үржүүлсэнд олон нийт бүр ч дургүйцэж байв. “Зарим яам ганцхан сайд, хоёрхон дэд сайдтай” гэдэг онигоо ч гарч байхав. Харин шинэчлэлийн Засгийн газар ямар нэг илүү албан тушаалыг цомхотгоно гэж найдлага тавьж буй нэгэн бий. Гэхдээ тэр тийм яаманд томилогдож магадгүй хэмээн хүмүүсийн нэр тодорч дуусаад байхад цомхотголд өртөнө гэж үгүй бололтой. Ямар ч байсан хоёр нам, нэг эвсэл хамтарч Засгаа бүрдүүлж байгаа болохоор хэн хэндээ хяналт тавих нэг хэлбэр гэж тайлбарлах нь мэдээж. Тэгэхээр Ерөнхийлөгч Америкаас ирэхээр, УИХ-ын намрын чуулган нээлтээ хийсний дараа буюу товчхондоо аравдугаар сард 16 дэд сайд томилогдож магадгүй нь ээ.

Б.Энхболор
0 Сэтгэгдэл