Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Дахиад л МАН-аас гарч МАХН-д элсэв
МАН-ын Чингэлтэй дүүргийн үүрд харьяалалтай 150 орчим хүн ууган намынхаа гишүүнчлэлийг сэргээж МАХН-ынхнаа бат илэрхийллээ гардаж авлаа. Намын батлахыг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба гардуулж өгсөн юм. Тэрээр, “Энэ хүмүүс бол ууган намдаа элсч, нийгэмд болж бүтэхгүй байгаа бүхний эсрэг дуу хоолойгоо нэгтгэх гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, шударга ёсны төлөө тууштай тэмцэж байгаа хэрэг. Тиймээс та бүхэнд шударга үнэний төлөө тууштай байгаарай гэж хэлье. Тавтай морил МАХН-д” гэв. Гишүүнчлэлээ сэргээж байгаа хүмүүсийн дунд “Энэ цагийн эгэл баатар”-аар тодорч байсан зураач Д.Эрдэнэбат байсан юм. Тэрээр “Би хогийн цэгт хог ухаж амьдралаа залгуулдаг хүүхдүүдэд тусалж тэдэнд зураг зурахыг заадаг. Бидний энэ үйл хэргийг байнга дэмжиж байдаг хүн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр. Гэтэл хүүхдүүдэд хамгийн их тусалдаг, тэдэнд ээлтэй ганц хүнийг ийн барьж хорьж байгаа нь зураач хүүхдүүдэд хүнд цохилт болж байна. Тиймээс би МАХН-даа эргэн ирж байгаа маань энэ юм. Эхний ээлжинд би 150 орчим хүний материалыг гардуулан өглөө. Үүнээс гадна олон хүн МАХН-д элсэхээр сэтгэл шулуудаад байгаа. Өөрөөр хэлбэл, одоо батлахаа авахаар хүлээж байгаа 300 гаруй хүн бий” гэсэн юм. Дашрамд дурьдахад, өмнө нь МАН-ын 300 гишүүн МАХН-д элсч байсан юм. Харин энэ удаад 500 орчим хүн МАН-аас татгалзаж, МАХН-л элсвэл ах намын хувьд нэлээдгүй дэнжигнэж байгаа нь тодорхой биз.
Г.Даваа
0 Сэтгэгдэл



















