Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтыг гаргажээ

ВАШИНГТОН. /CNN/. Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын 7 нь Энэтхэгт байдаг тухай “Greenpeace” болон “AirVisual” байгууллагын тайланд мэдээлэв.

Дэлхийн агаарын бохирдол хамгийн ихтэй хотуудын жагсаалтын нэгдүгээрт Энэтхэгийн Гуруграм хот бичигдсэн байна. Тус хотын агаарын чанарын дундаж индекс 138.5 байсан нь АНУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах агентлагаас гаргасан “эрүүл” хэмжээнээс гурав дахин өндөр байжээ.

Өнгөрсөн онд хоёр сарын турш Гуруграм хотын агаарын чанарын индексийг хэмжиж үзэхэд “PM 2.5” буюу нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ 200 давж байжээ. Хүрээлэн буй орчныг хамгаалах агентлагийн мэдээлснээр, дээрх үзүүлэлтүүд нь маш аюултай хэмжээнд хүрснийг харуулж байгаа бөгөөд тус хотын оршин суугчдад эрүүл мэндийн ноцтой хохирол учирч болзошгүй ажээ.

Уг тайланд мэдээлснээр, агаарын бохирдлын улмаас ирэх онд 7 сая хүн амиа алдаж болзошгүй бөгөөд үүний эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө улам бүр нэмэгдсээр байгаа ажээ.

“Агаарын бохирдол бидний амьдрал болон ирээдүйг хулгайлж байна” гэж “Greenpeace” байгууллагын Зүүн Өмнөд Азийн салбарын дарга Еб Сано хэлсэн байна.

Энэ асуудал нь Өмнөд Азийн орнуудад хамгийн их тулгамдаад байгаа юм. Дэлхийн агаарын бохирдол ихтэй 20 хотын 18 нь Энэтхэг, Пакистан, Бангладеш улсад байна.

Тайланд багтсан 3000 хотын 64 хувийн агаарын чанар дахь “PM 2.5”-ын үзүүлэлт нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон хэмжээг давсан байжээ. “PM 2.5” нь сульфат, нитрат, хар нүүрстөрөгч зэргээс бүрддэг бөгөөд уушгины гүнд нэвчиж, зүрх судасны эрхтэн тогтолцоог гэмтээдэг байна. Энэ жагсаалтад Улаанбаатар хот 72 дугаарт бичигджээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан