Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Дотоод орчны агаарын бохирдлоос сэргийлье

 

 

 

Учир нь хүн амьдралынхаа 90 орчим хувийг гэр, албан газартаа өнгөрүүлдэг.

Бидний хамгийн их цагаа өнгөрөөдөг “дотоод” орчны бохирдол нь хүүхдийн амьсгалын замын өвчлөл, тоос тоосонцрын харшил, гуурсан хоолойн багтрааг даамжруулахад ихээхэн нөлөө үзүүлдэг байна. Учир нь хүүхэд амьдралын бүхий л цаг мөчөө сургууль, цэцэрлэг, гэртээ өнгөрөөж байгаа шүү дээ.

Гэтэл тэдгээр орчны агаар цэвэр, аюулгүй байж чаддаг бил үү. Үнэхээр эргэлзээтэй.

Мөн тоос тоосжилтоос үүдэлтэй харшил нэмэгдэх хандлагатай байгаа талаар судлаачид ярьдаг.

АНУ-ын судлаачдын тогтоосноор орчны бохирдол, тоосжилтоос үүдэн бага насны хүүхдийн багтраа өвчин сүүлийн жилүүдэд 600 хувиар нэмэгджээ. Тэгэхээр бидний нүдэнд үзэгдэхгүй тоос, тоосонцор, дотоод орчны бохирдол хамгийн аюултай байгаа биз.

ДОТООД ОРЧНЫ АГААРЫГ ЮУ БОХИРДУУЛДАГ ВЭ?

  • Агаарын бохирдол,
  • Гэрийн галлагаа,
  • Эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй байдал,
  • Тамхины утаа,
  • Төрөл бүрийн үнэр дарах шингэнүүд
  • Хумсны лак
  • Барилгын материал болон тавилга зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.

ГЭРИЙН ОРЧИН БОХИР БАЙХ НЬ ЯМАР ӨВЧЛӨЛИЙГ БИЙ БОЛГОХ ВЭ? 

Эдгээр дотоод орчны агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдээс бий болсон нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоосонцор, дэгдэмхий органик нэгдлүүд зэрэг бохирдуулагч бодисууд нь арьс, амьсгалын замаар хүний биед нэвтэрч уушгины хатгалгаа, уушгины хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг.

ДОТООД ОРЧНЫ АГААРЫН ЧАНАРЫГ ХЭРХЭН САЙЖРУУЛАХ ВЭ?

Тогтмол цэвэрлэгээ.

 Ханиад томууны дэгдэлтийн үед чийгтэй цэвэрлэгээг өдөрт хоёроос доошгүй удаа хийх хэрэгтэй.

Утаа бага гаргах. Гал түлэх хоол хийх үедээ аль болох утаа бага гаргах хэрэгтэй. Ингэхдээ салхивчийг заавал нээж байгаарай.

Хогийг ангилах. Хог хаягдлаа ангилан өдөр бүр хогийн цэгт хаяж хэвшээрэй. Хүнсний хог хаягдал, цаас, ундааны сав гэх мэтээр ангилбал зохилтой.

Мэдээлэлтэй байх. Agaar.mn сайтаас агаарын чанарын индексийн мэдээллийг цаг тутамд авч байгаарай. Өөрөөр хэлбэл утаа ихтэй үед салхивчаа онгойлгохгүй байж, агаарын чанарын индекс “цэвэр” гэж заасан тохиолдолд гэртээ салхи оруулаарай.

Тамхи татахгүй байх. Гэртээ тамхи татах нь танай гэрийн агаарыг хамгийн их бохирдуулах хүчин зүйл болдог. Зарим хүн тамхи татмагцаа үнэрийг нь дарах гэж агааржуулагч цацдаг. Энэ нь таны хүүхдийн эрүүл мэндэд ямар ихээр дайсагнахыг хүн бүхэн тэр бүр мэддэггүй.

Цэвэрлэгээний бүтээгдэхүүн. Химийн бодис агуулсан цэвэрлэгээний бүтээгдэхүүн хэрэглэж буй тохиолдолд өрөөг агааржуулах, сайтар таглаарай.

Хивс дэвсэх. Флоридагийн эрдэмтэд хатуу шаллагаатай болон хивстэй өрөөнд тоос, тоосонцор хэрхэн дэгддэгийг судалжээ. Судалгаагаар хивс, дорожны бүтэц тоос, тоосонцрыг тогтоон барьж байдаг учраас хивсгүй өрөөтэй харьцуулахад 80 хувиар тоос бага дэгддэг болохыг тогтоосон байна. Үүнийг дагаад хүний амьсгалах орчин дахь харшил үүсгэгч, тоос, тоосонцрын хэмжээ төдий чинээ бага гарчээ. Тэгэхээр бидний хивс харшил үүсгэдэг, тоос татдаг гэх уламжлалт ойлголт буруу байгаа биз. Хэрэв өрөө тань хивсгүй бол сайн чанарын, 100 хувийн хонины ноосон, синтетик бус, “Эрдэнэт” хивс сонгохыг зөвлөж байна. Хивсний сонголтоо зөв хийн, зөв арчилж чадвал таны болоод хүүхдүүдэд тань хамгаас ээлтэй байх болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан