Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
Эрдэнэс Монгол ХК 88 орон тооны сонгон шалгаруулалтад бүртгэж эхэллээ

Засгийн газар төрийн өмчит компаниудыг ил тод, нээлттэй, үр ашигтай ажиллуулах зарчмыг баримтална гэдгээ мэдэгдсэн. Энэ хүрээнд Эрдэнэс Монгол ХК-ийг менежментийн компани болж, олон улсын зах зээлд Монгол Улсыг төлөөлж өрсөлдөх чадвартай компани болгоно гэж мэдээлсэн юм. Эрдэнэс Монгол ХК-д бүтцийн өөрчлөлтөд оруулж, ажил, мэргэжил дээр сонгон шалгаруулалт явуулж, 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт хийх гэж байна.

Сонгон шалгаруулалтын бүртгэлийг өнөөдрөөс 16 хүртэл https://e-tanhim.gov.mn/ сайтаар хийнэ. Шалгаруулалт хоёр үе шаттай явагдана. 

Шалгалт: 2023.01.26 – 2023.01.28-ны өдрүүдэд танхимаар

Ярилцлага: 2023.01.30–2023.02.01- ний өдрүүдэд танхимаар

  • Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газар 13 орон тоо

  • Үйлдвэр технологийн газар 12 орон тоо

  • Санхүүгийн нэгдсэн удирлагын газар 14 орон тоо

  • Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар зургаан орон тоо

  • Төслийн судалгаа, үнэлгээний газар долоон орон тоо

  • Хууль, эрх зүйн газар долоон орон тоо

  • Захиргаа, удирдлагын газар 23 орон тоо

Үүнээс гадна Зэс металлын группт гурван орон тоо, нүүрсний группт гурван орон тооны сонгон шалгаруулалт зарласан байна. Ажлын байр тус бүр дэх сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг https://e-tanhim.gov.mn/jobad  сайтаас үзнэ үү. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэдээлснээр дээрх ажлын байранд дараах интервалаар цалин олгоно.

  • Ахлах менежер /газрын дарга/ сарын цалин 9-12 сая төгрөг

  • Менежер /хэлтсийн дарга/ сарын цалин 6,5-8,5 сая төгрөг

  • Ахлах мэргэжилтэн сарын цалин 4-6 сая төгрөг

  • Мэргэжилтэн 2-4 сая төгрөгийн цалинтай ажиллана. 

2 Сэтгэгдэл
ТӨРИЙН ӨМЧИТ СТРАТЕГИЙН ОРДООС БУСАД ХУВИЙН УУЛ УУРХАЙН КОМПАНИУДААС 34%-ИЙН ТАТВАР АВАХ ЁСТОЙ.Цалингаа тэтгэврээ нэмж, зээлээ төлж улнаасаа гармаар байна.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан