Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Нийслэлийн шүүх Н.Энхбаярын ялыг хэвээр үлдээлээ
Албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож, анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх давж заалдах шатны хурал өчигдөр Нийслэлийн шүүхэд болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа. Шүүх хуралд даргалагч шүүгчээр Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа, илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг нар оролцсон бол шүүгдэгч Н.Энхбаяр биеийн байдлын улмаас шүүх хуралд биечлэн ирэлгүй, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, Б.Оюунбилэг нар оролцсон юм.
Н.Энхбаярын нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг 2012 оны наймдугаар сарын 2-нд Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцээд Н.Энхбаярыг
- УИХ дахь цөөнхийн бүлгийн даргаар ажиллаж байхдаа 119.534 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг 2000 оны зургадугаар сарын 16-нд албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа завшин Гандантэгчинлэн хийдэд онц хэмжээний хохирол учруулсан.
• Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг урвуулан ашиглаж, тухай нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч даргаар ажиллаж байсан Н.Болормаа, нийслэлийн Өмчийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” зочид буудлыг хувьчилж Нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан.
• Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга Т.Билэгт, иргэн До.Чулуунбаатар нартай бүлэглэн “Улаанбаатар таймс” сонины байрыг өөрийн дүү Н.Энхтуяагийн “Медиа Холдинг” ХХК, До.Чулуунбаатар нарын нэрээр худалдан авч улмаар өөрийн үүсгэсэн байгуулсан компанид охин компани болгон завшиж, нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон.
• Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Наранхүү, худалдааны асуудал хариуцсан орлогч захирал н.Ганбат, “Хэнлон” компанийн захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэн гурван тэрбум 930 сая төгрөгийг завшиж, “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан буруутай гэж үзсэн юм.
Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн 19.19.2, 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 150.150.3 дахь хэсэгт зааснаар 25 сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, дөрвөн жилийн хорих ялаар, мөн хуулийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хассан юм.
Мөн ялтан Н.Энхбаяраас 54 сая 343 мянган төгрөг гаргуулан Гандантэгчиглэн хийдэд, Ж.Мягмаржаргал нараас тус бүр 982 сая 577 мянган төгрөг гаргуулан Эрдэнэт үйлдвэрт олгох, Н.Энхбаярын эзэмшлийн Хаан банкин дахь 89 мянга 359 ам. доллар, 11-р хорооллын 100 тоот орон сууцны өөрт ногдох хэсгийг нь тус тус гаргуулан хохирол барагдуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн 49. 49.1 дэх хэсгийг журамлан “ТВ9” телевизийн хууль бусаар олсон эд эд хөрөнгийг хурааж улсын орлого болгох шийдвэр гаргасан юм.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Н.Энхбаярын өмгөөлөгчид эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд хандахаа мэдэгдсэн байна.
Албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож, анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх давж заалдах шатны хурал өчигдөр Нийслэлийн шүүхэд болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа. Шүүх хуралд даргалагч шүүгчээр Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа, илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг нар оролцсон бол шүүгдэгч Н.Энхбаяр биеийн байдлын улмаас шүүх хуралд биечлэн ирэлгүй, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, Б.Оюунбилэг нар оролцсон юм. Н.Энхбаярын нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг 2012 оны наймдугаар сарын 2-нд Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцээд Н.Энхбаярыг

0 Сэтгэгдэл