Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхийлөгчийг CNN “байцаав”
НҮБ нь дэлхийн 193 орныг эгнээндээ нэгтгэсэн олон улсын байгууллага
билээ. Энэ сарын 18-нд нээлтээ хийсэн НҮБ-ын ерөнхий ассамблейн 67
дугаар чуулганд бүх гишүүн орны төр засгийн дээд удирдлагууд нь
ирснээрээ онцлог хэмээн НҮБ-ын албан ёсны сайтад бичжээ. Чуулганы өндөр
төвшний уулзалт “Үндэсний болон олон улсын түвшин дэх хуулийн засаглал”
сэдвийн хүрээнд даваа гаригт эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж үг хэлсэн юм. Энэ өдөр гучин таван орны төрийн тэргүүн албан
ёсоор НҮБ- ын индэр дээрээс үг хэлж, тэдний хөндсөн гол сэдэв нь
хуулийн засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, авлигаас ангижрах
байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгэнд ч дээрх сэдвүүд нэн тэргүүнд хөндөгдсөн. Тэрээр “Хуулийн засаглал авлига хоёр зэрэгцэн орших боломжгүй. Эрх чөлөө хүний эрх хуулийн засаглалын талаар наймаалцаж хэлэлцэх ёсгүйн адил авлигатай тэмцэхэд ч буулт хийх ёсгүй...
...Түүхийнхээ туршид монголчууд төрдөө хуулийн засаглал тогтоон улс орноо удирдаж ирсэн билээ. Авлигатай холбоотой хэнийг ч хатуу цээрлүүлсээр ирсэн. Хөгжиж буй орнуудын хувьд авлига нь ардчиллын хамгийн аюулт дайсан юм. Авлига нь халдварт өвчин лугаа адил тул түүний өөдөөс урьдчилан довтолж, таслан зогсоох ёстой бөгөөд энэ нь нэн тэргүүний зорилт байх учиртай.
Хуулийн засаглалыг дэлгэрүүлэх нь бидний хувьд тэргүүлэх ач холбогдолтой зорилт байх бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бид талархан дэмжиж байна. Энэ нь миний хувьд ч, Монгол Улсын хувьд ч эрхэм зорилт юм” гэж авлигаас ангид хуулийн засаглалыг бэхжүүлэхэд анхаарахаа илэрхийлэв.
Түүний хэлсэн “Авлига бол халдварт өвчин” гэдгийг дэлхийн улс орны тэргүүн нар толгой дохин хүлээн зөвшөөрч, Холбооны Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Хейнз Фишер “Монгол Улсын Ерөнхийлөгч оновчтой хэллээ. Үүнийг цаашид ч нэр томъёо болгон ашиглах хэрэгтэй” гэв.
Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс өөрийн улсын байр суурийг ийнхүү тов тодорхой илэрхийлсний дараа CNN телевизийн хөтлөгч Кристина Аманпаурын ярилцлагад уригдсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнө нэрт сэтгүүлч хөтлөгч Аманпаурын зочноор Катарын Ерөнхий сайд уригдсан байлаа. Эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэх орны нэг болоод байгаа Катар улс нь Сирийн талаар ямар бодлого баримталж байгаа тухай тэд голчлон ярилцаад Кристина Монгол Улсын талаар товч танилцуулсан. Тэрээр дэлхий дахины нүдийг бүлтийлгэчих шахаад байгаа эдийн засгийн гайхалтай хөгжилтэй улсын талаар бид ярилцана гэж онцлоод “Өнөөдрийн байдлаар дэлхий дээр эдийн засаг нь хамгийн хурдан хөгжиж байгаа ямар орон байдаг вэ? Хэрвээ та Хятад гэж бодвол эндүүрэл шүү. Энэ бол Монгол. Хятад Орос хэмээн хоёр том гүрний дунд оршиж байгаа Монголын эдийн засгийн хурд Хятадаас хоёр дахин илүү байна. Нэг жилийн эдийн засгийн өсөлт нь 17 хувиас хэтэрсэн, дэлхийд асар их байгалийн баялагтай энэ улс хөгжлийнхөө менежментийг хэрхэн солих шийдвэрээ гаргах түүхэн үедээ ирээд байна. Ингээд тус улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг урьж байна хэмээв. Тэдний хөндсөн сэдэв ардчиллын үнэт зүйлсийг сахин хамгаалах болоод Монголын үсрэнгүй хөгжиж буй эдийн засгийн талаар байлаа.
Ерөнхийлөгчийг НҮБ- ын чуулганд хэлсэн үгнээс иш татан “авлига бол халдварт өвчин гэж та хэлсэн. Үүнтэй хэрхэн тэмцэж байна вэ” хэмээн CNN асуулаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Миний хэлэх дуртай үгээр бол Монгол Улс нь Ази дахь ардчиллын хөтөч. 1990 оноос хойш Монгол улс нь ардчиллын үзэл санааг хөгжүүлж байгаа. Ардчиллыг сэргээн тогтоож байгаа улсуудын хувьд хөгжлийг зогсоож байгаа зүйл нь авлига.Тэгэхээр авлигыг тэг хувиар ч зөвшөөрөх ёсгүй” хэмээн шийдэмгий байр суурьтай байгаа гэдгээ илэрхийлэв. Сэтгүүлч гадаадын хөрөнгө оруулалтад хэн нэгэн хөрөнгө оруулагчид давуу эрх эдлүүлж илүүд үздэг үү гэдэг асуултдаа хариу нэхэхэд,
Бид Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтыг бланстай байлгахыг зорьж байгаа. Тодорхой стандарт ч байна. Байгаль орчинд ээлтэй байх бодлого, нийгмийн хариуцлагатай, ард түмний маань ашиг сонирхолд нийцсэн байх ёстой. Тэгэхээр эхлээд энэ гурван болзлыг хангаж чадвал бизнес эрхлэгч та Монголд тавтай морил хэмээн хөрөнгө оруулагчдыг урив.
Хөтлөгч Кристина Аманпаур АНУ Монгол Улсын харилцааны талаар сонирхохдоо “Иран Улсад зочилж, Ираны цөмийн байгууламж Натанзад гадаадын төрийн тэргүүн нараас анх удаа нэвтэрсэн . Яагаад тэнд очсон бэ. Түүнийг үзэж сонирхсоны дараа танд ямар дүгнэлт бий” болсон бэ гэв. Мэдээж Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний хуралд ирсэн ямар ч улсын төрийн тэргүүнд нээлттэй байсан энэ боломжийг ашигласан гэснээр Монгол бол хэнээс хараат биш тусгаар улс шүү гэдгээ тодорхой хэллээ. Гэсэн ч сэтгүүлч юу үзэх гэж юуг нотлох гэж Натанзаар оров оо хэмээн лавшруулсаар байсан юм.
Бидний байр суурь бол маш тодорхой. Нэгдүгээрт, Ираны явуулж байгаа цөмийн хөтөлбөр аливаа улсын Үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолд харшлах аюул занал учруулах ёсгүй. Хоёрдугаарт, Ираны цөмийн хөтөлбөр бол НҮБ-н тусгай хараа хяналтанд хэрэгжих ёстой. Гуравдугаарт Монгол Улс 1992 оноос л цөмийн зэвсэггүй бүс гэдгээ зарласан. Бид өөрсдийгөө цөмийн зэвсэггүй гэж зарласнаар зөвхөн Монголын асуудал биш дэлхий дахинаа эх тайван, найрамдал цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх бодлоготой уялдаж байгаа хэмээн Ерөнхийлөгч тайлбарлав. Хойд Солонгосын талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад Ерөнхийлөгч энэ улстай эртний сайхан харилцаатай байдгаа дурдаад бид Хойд Солонгос ч гэлтгүй стан тодотголтой улсуудтай Ардчиллын үнэт зүйл, ардчилсан хандлагаа хуваалцах хэрэгтэй байгаа хэмээв. Мөн хэдий алдаа оноотой ч чөлөөт, зах зээлийн, ардчилсан нийгэм рүү хэрхэн шилжих болоод энэ шилжилтйн үеийн туршлагаа дэлхийн улс орнуудтай хуваалцах шаардлагатай гэдгээ ч илэрхийлсэн.
Аманпуар экс Ерөнхийлөгчийг хорьсон тухай, тухайн хүн өөрийгөө буруугүй хэмээн өмөөрч байгааг ч тодруулахаа мартсангүй. Түүний асуултад Монгол Улсын Ерөнхийлөгч” Дахин хэлэхэд Монгол бол авлигатай хатуу тэмцэхээр шийдсэн” хэмээн тодорхой хариулт өгсөн юм.

0 Сэтгэгдэл